Засгийн газраас Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний автобусны парк шинэчлэлтийг 2024 онд бүрэн хийж дуусгах үүргийг хотын удирдлагуудад өгөөд буй. Энэ дагуу оруулж ирсэн эхний ээлжийн 60 автобус өнөөдөр "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-ын хоёрдугаар баазаас нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд гарлаа.
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд 1432 автобус шаардлагатай. Ерөнхий сайдын зүгээс нийтийн тээврийн парк шинэчлэлтийг хоёр үе шаттай хийх үүрэг чиглэлийг өгөөд буй. Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн 50 хувийг энэ жил, үлдсэн 50 хувийг 2023, 2024 онд шийдвэрлэхээр ажиллаж байна.
Уншиж байна |