Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна
Д.Зургаанжин: Улсын дээд шүүхийн шүүгч П.Соёл-Эрдэнэд гомдолтой байна
2022-06-05

Улсын дээд шүүхийн шүүгч П.Соёл-Эрдэнэтэй холбоотой асуудлаар “Сант” сургуулийн захирал Д.Зургаанжингээс тодрууллаа.

 

 

Улсын дээд шүүхийн шүүгч П.Соёл-Эрдэнийн албан бичигтэй холбоотой ямар асуудал үүссэн бэ?

 

Улсын дээд шүүхийн шүүгч П.Соёл-Эрдэнийн гаргасан 2021.01.07-ны өдрийн 4/83 тоот албан бичгийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2021.10.22-ны өдөр шинээр илэрсэн нөхцөл байна гэж үзэж Сант сургуультай холбоотой 2017 онд шийдэгдсэн захиргааны хэргийг сэргээсэн. Тухайн шүүх хуралд Сант сургуулийн ямар ч өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн. Энэ талаар гомдол гаргасан боловч хүлээж аваагүй. Сант сургуулийн асуудлыг хэлэлцэж байж ядаж намайг оруулж болно доо.

 

Та Улсын дээд шүүхийн шүүгч П.Соёл-Эрдэнэтэй холбоотой гомдол гаргасан уу?

 

Улсын дээд шүүхийн шүүгч П.Соёл-Эрдэнэ хуулийн зүйл заалтыг тайлбарлуулах хүсэлтэд хариу өгөхдөө Улсын дээд шүүхийн захиргааны танхимаар хэлэлцэж шийдвэрлээгүй асуудлыг албан бичигтээ тусгаж бусдад давуу байдал бий болгосон эсэхийг шалгуулахаар Шүүхийн сахилгын хороонд гомдол гаргасан байгаа.

 

Нэг талаас “Сант” сургуулийн Д.Зургаанжин захирал хүүхдүүдийнхээ үндсэн хуулиар олгогдсон сурч боловсрох эрхийнх нь төлөө болохгүйгээс болох газар хүртэл явж байгаа харагдах юм. Нөгөө талаас манай шүүхийн систем нэг шийдвэрлэсэн хэргээ сүүлд гарсан албан бичиг төдийхнөөр сэргээгээд байвал Монголд ямар ч хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм байна гэж сэтгүүлч миний хувьд бодогдлоо.

Shuud.mn
Сонин хачин
Santiin zahiral bvtehgui nuhur yum shig bga ii dandaa shvvh tsagdaa eldeb sonin hervvl zarga hiij yabdag hvn shig sonsogdood bdg shu
2022-06-05
Neg taliig n oruulahguigeer shiiddeg shuuh baidag genee. Ternii orond zugeer zoos shideed hergee shiidsen n deer yum baina.
2022-06-05
Bayalag buteegchdiin holboonii Davaabayartai oir hundee, neg nutag ch biluu Davaabayar n tanidag geed tomrood shaagaad yavdag yum bainlee
2022-06-05
Өвөрхангайн Соёл-Эрдэнэ авилгалын үүр шүү дээ. АТГ-д шууд өгөөч. Юун энэрэнгүй сахилга эд нар гэдгийн..
2022-06-05