Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна
"Монголын махны холбоо иргэдийг эрүүл, аюулгүй хүнсээр хангах зорилготой"
2022-06-03

 

Махны холбооноос үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.

 

Махны холбооны төлөөлөл “Сүүлийн өдрүүдэд махыг химийн бодистой хольсон асуудал гаргаад байгаа үйлдвэр Монголын махны холбоонд хамааралгүй. Монголын махны холбоо ард иргэдийг эрүүл, аюулгүй хүнсээр хангах зорилготой ажилладаг байгууллага. Монголын махны холбоо мах, махан бүтээгдэхүүний 67 үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг нэгтгэсэн байгууллага. Мах боловсруулдаг дулааны үйлдвэр, мал төхөөрөх үйлдвэрүүд ч мөн махны холбоонд хамааралтай, уялдаа холбоотой ажилладаг.

 

Сүүлийн өдрүүдэд махыг химийн бодистой хольсон асуудал гаргаад байгаа үйлдвэр Монголын махны холбоонд хамааралгүй үйлдвэр гэдгийг мэдэгдэх нь зүйтэй. Манай холбоонд нэгдэлтэй мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрүүдийн хувьд долоо хоног бүр бүтээгдэхүүнийхээ дээжийг мэргэжлийн лаборатори шалгуулж, шинжилгээ хийлгэдэг. Мөн мэргэжлийн хяналт, Мал эмнэлгийн ерөнхий газраас тогтмол шалгалт хийснээр үйл ажиллагаагаа явуулж иргэдийг эрүүл хүнсээр хангадаг.

 

Экспортын үйлдвэрүүдийг шалгаруулахдаа тухайн орны шинжээчид тусгай группээр ирж нэг бүрчлэн нарийн судалсны үндсэн дээр хамтарч ажилладаг. Тиймээс манай орны төр засаг, хэн нэгэн эрх мэдэлтний шийдвэрээр нэр цохож импортлох боломжгүй. Зөвхөн тухайн импортлогч орны шийдвэрээс хамаардаг” гэж мэдэгдлээ.

 

 

Б.Намуунзаяа

Shuud.mn
Сонин хачин
Та нар бараг ялгаагүй адилхандаа.Махны үнэ өсгөнө.Хийсэн бүтээгдэхүүн нь чанаргүй мөртлөө үнэтэй.
2022-06-04