Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багийн “Эхэн” гэдэг газар 06.03-ны өдрийн 05:15 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 05:23 цагт цахим шуудангаар ирүүлжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын орлогч болон тус газар нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн байна.
Уншиж байна |