Хуулийн өөрчлөлт: Шүүхээс хэргийг мөрдөн байцаалт руу буцаадаггүй боллоо

img

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлт эцэслэн батлагдлаа. Хууль батлагдсантай холбогдуулан санаачлагч гишүүд мэдээлэл хийв.

 

 

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир “Энэ хууль батлагдсанаар процессын үйл ажиллагаанд томоохон зарчмын өөрчлөлт орж байна. Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйл буюу улс төрд нөлөө бүхий өндөр албан тушаалтнуудын авлига, албан тушаалын гэмт хэргүүд сүр дуулиан болж байгаад эцэстээ усанд хаясан чулуу шиг алга болдог. Гэмт хэргийг шалгаж, нотлох баримтжуулж, прокурор, шүүх руу шилжүүлдэг. Шүүхээс мөрдөн байцаалт руу буцаадаг. Энэ хооронд авлига, хуулийн гажуудлын асуудал үүсч байна. Олон процедурын дунд их цаг хугацаа хожиж, ял завшдаг. Тиймээс энэ гажуудлыг засах нь энэ хуулийн гол амин судас. Шүүхийн шатнаас хэргийг мөрдөн байцаалт руу буцаахгүй. Мөрдөн байцаалтын шатанд 100 хувь нотлогдсон хэрэгт ял онооно эсвэл цагаатгана гэсэн зарчмыг хэрэгжүүлнэ.  

 

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Өнөөдөр чухал хууль батлагдлаа. Энэ хууль эрхзүйн салбарынхны сэтгэлгээнд маш том өөрчлөлт, хариуцлага авчирна. Хэргийг буцаадаг хууль энгийн иргэдэд хамгийн хүнд ачаа болдог. Шүүхийн процесс дуусч өгдөггүй, хамгийн чирэгдэлтэй, олон жилээр үргэлжилдэг. Ялангуяа бизнесийн асуудал ингэж удааширвал зардал нь дийлдэхгүй, дампуурах эрсдэл гардаг.

 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Шүүхээс буцаагдаж, 10 гаруй жил шалгагдаж байгаад хүн нас барж байна. Энэ хүн гэмт хэрэг хийсэн үү эсвэл хэрэг хийгээгүй юу. Энэ хүмүүс бүгд үр хүүхэдтэй. Хуулийнхан шалгаж байгаа нэрээр 10 жил болдог, бизнесийг нь дээрэмддэг. Нааш, цааш нь шиддэг.

 

Бас шүүхээс хэрэг буцаадаг байдлыг далимдуулж, маш олон хэрэгтэнд ял завшуулдаг. Хөгжлийн банкны зээлтэй холбогдсон бүх хүмүүсийн хэргийг шүүхээс буцаасаар байгаад хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иргэд итгэхээ больсон. Олны анхаарал татсан хэргүүд бүгд шүүхээс буцсан. Энэ хүмүүс хэрэгтэн үү эсвэл биш үү.

 

Сүүлийн хоёр жилийн хугацаанд давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүхээс 350 орчим хэргийг буцаасан байна. Анхан шатны шүүхэд гэм буруутай нь нотлогдож, ял шийтгэсэн байхад давах болон хяналтын шатанд очоод буцаагддаг. Тэгэхээр шүүх гэм буруугүй хүнд ял өгч, шийтгэсэн үү. Эсвэл ял завшуулах гэж байна уу.

 

Тиймээс энэ цонхыг бүхэлд нь хааж байна. Үүний үр дүнд хууль, шүүхийн байгууллагууд хариуцлагатай болно. Дутуу боосон хэрэг шүүх рүү шилжүүлэхгүй болно. Дутуу хэрэг шилжүүлбэл ажлын хариуцлага алдсан үндэслэлээр хариуцлага хүлээх учиртай.

 

Цаашид гэм буруутай эсвэл гэм буруугүй гэсэн шийдвэрийн нэг нь л гарна. Иргэд олон нийтэд ч ойлгомжтой болно гэдгийг хэлэв. 

 

Б.Хэрлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Сүүгий:
Авилга албан тушаалын хэргээр шийтгэгдэх хүн байхгүй болохдог шүү. 100% нотлогдоогүй гэх шалтгаанаар ...
2022-06-05
Өмгөөлөгчийн эрхийг нэмээч:
Өмгөөлөгчийг жинмэнэ утгаар ажлуулах хэрэгтэй
2022-06-04
Яанадаа:
Тангарагатны шүүх гд иргэдийн төлөөлөл оролцдог.тэр маш чухал.Улс төрчид хий сүржигнээд попордох нь улам ихсээд Нэг л биш бнаа.
2022-06-04
Авилгатай холбогдсон албан тушаалтнууд бүгд цагаатгагдаад дуусах юм байна л даа
2022-06-04
Иргэн:
Сүртэй сүртэй мэдэгдэл хийх юмаа. Наад хуулиудыг чинь шүүх, прокурорын хан чинь гууль болгож бга шүү дээ. Тэд нартаа л хэл л дэ.
2022-06-03
Зочин:
танграгтны шүүхийг нэвтрүүлэх хэрэгтэй
2022-06-03
zochin:
SAHAL ERDENEBILIG BOSSIINHOO HERGIIG HAALGACHIH GEED L SHUDRAGA TSARAILAAD HUMUUS SHANTAAJLAAD BAIH CHI HOLDOHGUI LDEE
2022-06-03
зочин:
Мэтгэлцэх зарчим бүрэн утгаараа хэрэгжих нөгцөл бүрдэж байна Мөрдөгч прокурор хоёрын ажлын хариуцлага нэмэгдэнэ. Харин шүүгч нар хэргээ уншдаггүй , дутуу үншиж нотлох бармтыг буруу үнэлснээс болж хэргийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгож цагаатгаад байх магадлал их болно гэдгийг анхаарах хэрэгтэй
2022-06-03