Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна
​ТОДРУУЛГА: Энэ зун хур тунадас багатай байна
2022-06-03

 

 

Энэ зуны цаг агаарын нөхцөл байдлын талаар  Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн, Орчил урсгал урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер Б.Жаргалангаас тодрууллаа. 

 

Монгол орны нийт нутгаар энэ зун цаг агаарын төлөв ямар байх вэ?

 

-Ерөнхийдөө энэ зуны хувьд хур тунадас багатай, дулаахан байх төлөвтэй байна. Сар бүрээр нь нарийвчилбал, зургаадугаар сард агаарын температурын хувьд Увсын ихэнх нутаг, Завханы хойд хэсэг, Хөвсгөлийн баруун хагаст болон Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын нутгаар ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Цаашдаа долдугаар сард баруун аймгуудын зарим газраар ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан, харин наймдугаар сард нийт нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй байна.

 

Хур тунадас хэр орох вэ?

 

-Хур тунадасны хувьд зургаадугаар сард Их нууруудын хотгор (Увсын ихэнх, Ховдын зүүн хойд, Завханы баруун хагас, Баянхонгорын зүүн хойд хэсэг) болон Алтайн өвөр говиор (Ховд, Говь – Алтайн өмнөд хэсэг) олон жилийн дунджаас бага, мөн нутгийн зүүн хэсгээр буюу Дорнодын нутгаар бага тунадас орох төлөв гарсан. Харин газар тариалангийн бүс нутаг буюу Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгуудаар болон Өвөрхангайн зүүн хойд, Дундговийн хойд талын сумдын нутгаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим тунадас орох төлөвтэй байна.

 

Долдугаар сард нутгийн өмнөд хэсгээр буюу Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсэг болон Өмнөговийн нутгаар ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх бол, наймдугаар сард ихэнх нутгаар ОЖД–аас бага, харин Алтайн салбар уулс болон Хангайн уулархаг нутгаар дунджийн орчим хур унадас орох төлөвтэй байна.

 

Салхи шуурганы хувьд ямар байх вэ?

 

-Зургаадугаар сарын нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн үеэр говь талын нутгаар салхины хурд ширүүсч шороон шуурга шуурах магадлалтай байна. Зуны хугацаанд өдөртөө халж, зарим газруудаар гэнэтийн аадар бороо орох магадлал өсдөг бөгөөд энэ үеүдэд борооны өмнө салхи түр зуур ширүүсч болзошгүй.

 

Зарим аймгийн нутгаар гандуу байгаа талаар малчид мэдээлж байна. Аль аль аймгийн нутгаар гантай байна вэ?

 

-Хөдөө аж ахуйн цаг уурын хэлтсээс авсан мэдээллээр тавдугаар сарын 31-ний байдлаарх бэлчээрийн ургамлын ургалтын байдлаас харахад нийт нутгийн 40 орчим хувьд буюу Хөвсгөл, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Говьсүмбэр, Хэнтий, Дорнодын ихэнх нутаг, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь–Алтай, Завхан, Баянхонгор, Төвийн зарим, Сүхбаатар, Өмнөговийн ганц нэг сумын нутгаар хэвийн байгаа бол, нийт нутгийн 20 орчим хувь буюу Дорноговь, Дундговь, Өмнөговийн ихэнх, Говь–Алтай, Архангай, Өвөрхангай, Төвийн зарим, Баян–Өлгий, Увс, Ховд, Хөвсгөл, Сүхбаатарын ганц нэг сумдын нутгаар муу буюу гандуу байна.

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Зун гэж улирал байхаа байчихсан ш дээ. Улаан шуурга хэмээх улиралтай болсон доо. Хүн царцаанууд бүгдийг тахал шиг л талхалаад дуусгаж байна даа. Сибирийн ойг түймэрдээд, тайраад дуусгалаа. Ус чийгээ хураадаг ойн сав нь цоорч байна. Үнэхээр итгэхийн аргагүй хурдан өөрчлөгдөж байна даа. Дэлхийг Ангараг шиг болгочихоод Ангараг руу нүүцгээнээ л гэж яридаг лидертэй дэлхий дээ.
2022-06-03