Мах, махан бүтээгдэхүүнтэй холбоотой асуудлаар иргэд байр сууриа илэрхийллээ.
Иргэдийн төлөөлөл “Иргэдийн хүнсний аюулгүй байдалд ноцтойгоор халдсан ийм хэргийн дараа бид мэргэжлийн хяналтын газарт итгэх итгэл үлдсэнгүй. Тиймээс энэ махны дээжийг яаралтай гадны орнуудад шинжилгээнд хамруулах хэрэгтэй. Дараагаар нь Олон Улсын хүний эрхийн байгууллагууд руу мэдэгдэж, тусламж хүсэх хэрэгтэй. Үгүй бол бид дотооддоо ноёлсон олигархуудыг дийлэх боломжгүй.
Хонины мах 20 хоновол хор болдог учраас малчид хэзээ ч тийм олон хоногоор тэгж хадгалдаггүй. Тэгэхээр хоёр жилийн турш хадгалсан энэ аймшигтай хорыг идсэн хүмүүс өвчлөхгүй байх боломжгүй. Малчид биднээс элдэв химийн бодисгүй мах авахдаа гарал үүслийн бичиг гэж түмэн бичиг цаас нэхэж, дийлдэхгүй их ажил болгодог хирнээ өнөөдөр ийм махыг зөвшөөрөөд жишим ч үгүй борлуулж байгаа нь нэг ёсны гамшиг.
Үүнээс гадна таван хошуу мал маань амьдаараа хордож, хорогдож байна. Уул уурхайн элдэв бодис шингэсэн хөрснөөс ургаж байгаа өвс тэжээлээ идэж хордоод, эргээд бид тэр хордсон малын махаа идэж байна энэ бол Монгол төрийн, Монгол улсын гамшиг болж байна” гэж мэдээллээ.
Б.Намуунзаяа
Уншиж байна |