Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна
583 албан тушаалтанд авлигын эсрэг сургалт зохион байгуулжээ
2022-06-02

 

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны 5 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд 583 албан тушаалтанд сургалт зохион байгуулсан бөгөөд боловсролын авлигын нөхцөл байдал, анхаарах асуудлын талаар мэдээлэл хийж, эрэн сурвалжлах сэтгүүлчдэд зориулсан ээлжит сургалтыг зохион байгуулав.

 

Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Амьжиргаа дэмжих зөвлөл, “Эрдэнэт үйлдвэр”, Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК, “Эрдэнэс Монгол” ХХК, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар зэрэг салбар, байгууллагуудад хамаарах авлигын эрсдэлийг судлан тогтоох чиглэлээр ажиллалаа.

 

Өнгөрсөн долоо хоногт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Авто тээврийн үндэсний төв, Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газар зэрэг төрийн байгууллагын албан тушаалтнуудын хүнд суртал, ёс зүйн асуудалтай холбоотой иргэдээс ирүүлсэн 17 гомдлыг хянан үзэж шийдвэрлэв.

Shuud.mn
Сонин хачин
Баасан:
Уг нь бол авилга авахгүй байхын тулд сургалтад хамрагдаад байх шаардлагагүй л юм
2022-06-03
авилгал бол ардчилал хөгжлийн эсрэг муу муухай юм
2022-06-03