Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна
Ц.Бадамцэцэг: Монголын эрүүл мэндийн салбарын бодит байдлыг НҮБ-д илчилнэ
2022-06-02

Хорт хавдартай хүүхдүүдийн ээжүүд НҮБ-д хандахаар болжээ. Тэд Монголын эрүүл мэндийн салбарын бодит байдлыг илчлэх аж.

 

 

Энэ талаар ээжүүдийн төлөөлөл Ц.Бадамцэцэг өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Миний охин Б.Цэрэнлхам 2021 оны есдүгээр сарын 5-нд төрсөн. Охин минь 33 долоо хоногтой, кесар хагалгаагаар дутуу мэндэлсэн. Тархины хүчилтөрөгчийн гүн дутагдалтай гэж оношлогдон, найман сарын хугацаанд очиж болох бүх эмнэлэг, тэр ч байтугай гадны эмч, эмнэлгүүдэд ч хандаж үзлээ. Гэвч гадны эмч, эмнэлгүүд ЭМЯ-даа хандаж үзсэн үү гэж хамгийн түрүүнд асууж байна. Харин манай улсын эмч, эмнэлгийн байгууллагууд судалж үзнэ, эргээд холбогдоно гэхээс өөр тоймтой хариу өгсөнгүй.

 

Хөгжлийн бэрхшээлтэй болон, эрүүл мэндийн асуудалтай нийт 11 000 хүүхэд Монгол Улсад амьдарч байна. Энэ хүүхдүүд ялгаварлан гадуурхагдаж, эрх нь зөрчигдсөөр байна. Би эрүүл мэндийн сайдаас эхлээл бүх шатны удирдлагуудтай уулзсан. Тэд судалж үзнэ, асууж сураглана гэхээс өөр тоймтой хариу авч чадахгүй байна.

 

Монголын эрүүл мэндийн салбар, гадаад харилцааны салбар, хүнсний аюулгүй байдлыг хангах мэргэжлийн хяналт тавих газрууд бүгд ажлаа хийж чадахгүй байна. Тиймээс би энэ 11000 хүүхдүүдийг, тэдний ээж нарыг төлөөлөөд дуугарч байна. Зарим ээж нар маань хамт ирэх хүсэлтэй байсан ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байнгын хараа хяналт шаардлагатай байдаг болохоор хүүхдээ харуулах газар байхгүйгээс ирж чадсангүй. Ээжүүд баталгаат гарын үсэгтэй гомдол бичгийг бичиж ирүүлсэн.

 

Үүнийг НҮБ-д өгч, Монголын эрүүл мэндийн салбарын бодит байдлыг илчилнэ. Эрүүл саруул тээж төрүүлсэн хүүхэд тархины саа, саажилттай болж нэг л өдөр гэнэт хараагүй болж байна. Гэнэт гэж тодотгоод байгаагийн шалтгаан нь манай улсад эрт илрүүлэх оношлуур байхгүй, байгаа нэг нь чанаргүй байна.

 

Манай улс бүхэл бүтэн эрүүл мэндийн яамтай. Гэсэн хэдий ч иргэд нь дотооддоо эмчлүүлэх боломжгүй. Гадны орнуудад очиж маш өндөр үнэтэй эмчилгээнд найдлага өгөөд байгаагаа зарж үрээд, хандив гуйгаад явдаг. Гэсэн ч зарим тохиолдолд өндөр үнэтэй эмчилгээ хийлгээд эдгэж чадалгүй хорвоог орхисон цөөнгүй жишээ бий. Тиймээс ЭМЯ болон ГХЯ-аас ажлын хэсэг гарган, 11 000 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн өвчний талаар цаашлаад эм, эмчилгээний талаар судалж өгч гадны оронд эмчлүүлэхээр очиж байгаа иргэддээ анхаарал тавьж ажиллахыг шаардаж байна” гэж мэдэгдлээ.

 

Б.Намуунзаяа

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Өнөө олон ардын,элит нар салбарын гавьятууд нь юу гэж бодох бол оо, монгол хүнийг НҮБ эмчлэх маягтай юм уу...аргаа барж байна уу...
2022-06-02