Нэг жилийн 100% сургалтын төлбөрийн тэтгэлэг бүхий шагналын сантай Улсын Экологийн XVIII олимпиад өнөөдөр болно
Нэгдсэн Үндэстний Байгууллагын санаачилгаар жил бүрийн зургаадугаар сарын 5-нд Дэлхийн Байгаль Орчны Өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Олон улсын хэмжээнд 2022 оны тус өдрийг “Цор ганц эх дэлхий” уриан дор энэ жилийн экологийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлхээр болсон байна.
Харин манай улсын хувьд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын хөгжлийн газар хамтран “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь төсөлийг хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” сэдэвтэй улсын экологийн XVIII олимпиадыг Монгол Улсын Их Сургуультай хамтран зохион байгуулж байна.
Олимпиад өнөөдөр буюу зургаадугаар сарын 2-ний өдөр МУИС-ийн номын сангийн байранд болох аж. Тус олимпиад бүх их, дээд сургуулийн оюутнуудад нээлттэй байдлаар бүртгэсэн бол өнөөдрийн байдлаар арав гаруй их дээд сургуулийн нийт 100 орчим оюутнууд оролцохоор болжээ. Харин хөдөө орон нутгаас эхний шатны шалгаруулалтад тэнцсэн таван аймгийн оюутнууд оролцох юм. Уралдааны дүнг маргааш буюу зургаадугаар сарын 3-ний өдөр танилцуулж
I байр – Оюутны нэг жилийн сургалтын төлбөрийн 100% тэтгэлэг, өргөмжлөл
II байр – Оюутны нэг жилийн сургалтын төлбөрийн 75% тэтгэлэг, өргөмжлөл
III байр – Оюутны нэг жилийн сургалтын төлбөрийн 50% тэтгэлэг, өргөмжлөлийг тус тус нэг оюутанд гардуулах ажээ.
Уншиж байна |