Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна
Хүүхдийн баяраар автомашины хөдөлгөөн хязгаарлах замууд
2022-05-31

 

Нийслэлийн Засаг даргын захирамжаар "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх” Ажлын  хэсэг байгуулагдаж, төлөвлөгөөний дагуу бэлтгэл ажлыг хангаад байна. Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хэд хэдэн газарт авто замын хөдөлгөөнийг хязгаарлах юм. Тухайлбал, Чингисийн өргөн чөлөө, Их сургуулийн гудамж (Самбуугийн гудамжнаас Энхтайваны өргөн чөлөө хүртэл), Хуульчдын гудамж, Ерөнхий сайд А.Амарын гудамж, П.Гэндэнгийн гудамж  (Олны нэрлэдгээр Засгийн газрын ордны баруун, зүүн зам, Спортын ордны баруун тал болон Туушингийн урд зам, Өглөөний гудамжны хойд талын зам, Шангри-Ла-гаас Хүүхдийн ордон хүртэлх зам)-д тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаана. Тухайн өдрийн 08:00-20:00 цагт замын хөдөлгөөнийг хязгаарлах юм.

 

Энэ жилийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн зохион байгуулалтыг НЗДТГ, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар хамтран хийж буй. Ингэхдээ орчин үеийн урлагийг үндэсний хэв маягтай хослуулан, оюуны өмчийг дээдэлж, монгол хүүхдүүдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулан, техник, технологийн дэвшлийг шингээж, шинэлэг байдлаар зохион байгуулж байгааг  холбогдох албаныхан тодотгосон.

 

Нэгдсэн арга хэмжээний үед хүүхдийн эрхийг хамгаалах, төөрсөн, олдож ирсэн хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгөх, холбон зуучлах, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх “Хүүхэд хамгааллын баг” ажиллана. Хүүхдийг төөрөхөөс сэргийлсэн бугуйвч тараахын дээр тусгай автобус бэлтгэн, төөрсөн хүүхдүүдэд туслах  юм. Түүнчлэн хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс эцэг эхчүүд утасны дугаараа бичиж тэмдэглэн хүүхдийн халаасанд хийж үлдээхийг мөн санууллаа.

 

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Shuud.mn
Сонин хачин