Хүүхдийг сугалаагүйгээр цэцэрлэгт хамруулах ТАВАН шийдэл

img

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа.  

 

 

Улсын хэмжээнд 2-5 насны хүүхдүүдийн 75.5 хувь нь цэцэрлэгт хамрагдаж байна. Цаана нь 68 557 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна. Харин нийслэлд 2-5 насны 141 000 хүүхэд байна. Нийслэлийн 647 цэцэрлэг 104 000 хүүхэд авах хүчин чадалтай бөгөөд 34 485 хүүхэд сугалаагаар цэцэрлэгт азаа үзэх эрсдэл үүсэж байна.

 

Цэцэрлэггүй үлдэх 34 485 хүүхдээс 24 000 нь хоёр настан байна. Тэднийг цэцэрлэгт хэрхэн хамруулах шийдлийг өнөөдөр гаргалаа.

 

  1. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр баригдсан 20 цэцэрлэг энэ жил ашиглалтад орно. Энэ 20 цэцэрлэгт 3000 хүүхэд авах боломжтой.

  2. Цэцэрлэгийн зориулалтаар байр түрээсэлнэ. Нийслэлийн хамгийн өндөр ачаалалтай 26 байршилд байр түрээслэхээр нээлттэй сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногоос эхэлнэ.

  3. Орон сууцны нэгдүгээр давхруудыг худалдаж авч, цэцэрлэг байгуулна.

  4. Гэр цэцэрлэгүүдийг ашиглана.

  5. Байгууллагуудын цэцэрлэгийг хувьсах зардлаар дэмжинэ. Одоогоор 21 байгууллагын цэцэрлэгт 1700 хүүхэд суралцаж байна.

 

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан хамран сурах тойргийг шинээр зохион байгуулахаар хэллээ. Тэрбээр энэ тухай “Хамран сурах тойргийг буруу төлөвлөж байсан. Тухайн тойргийн төрийн өмчит цэцэрлэгийн тоогоор хамран сурах тойргийг тооцоолдог байсан.

 

Харин одоо хамран сурах тойрогт байгаа төрийн болон хувийн өмчийн цэцэрлэгүүдийн багтаамжийг төлөвлөнө. Хувийн цэцэрлэгүүд хүүхэд авбал төрийн цэцэрлэгт олгож буй хувьсах зардлыг хоёр дахин нэмэгдүүлж олгохоос гадна хоолны зардлыг өгнө. Энэ шийдвэр хувийн цэцэрлэгүүдийг идэвхжүүлж, хамран сурах тойргийн хүүхдүүдийг авах боломж нээгдэнэ.

 

Ингэснээр 09 дүгээр сарын нэгэнд нийслэлийн 34 485 хүүхдийн 80-90 хувь нь сугалаагүйгээр цэцэрлэгт хамрагдана гэдгийг БШУ-ы сайд Л.Энх-Амгалан хэллээ.

 

Б.Хэрлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Uher mogol:
Huuhdiin erhiig hamgaalah odor gej hutsaj baihaar naad tsetserleg surguulia bariachee hulgaich naraa 21 zuund huuhdee tsetserlegt sugalaagaar oruuldag uls ene delhiid oor bna uu somalid ch tiim bish uhej dald Orson hulgaichiin sheesnuud
2022-05-31