Хүүхэд холбогдож, хохирсон 14 150 гэмт хэрэг бүртгэгджээ
2022-05-31

Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар хүүхэдтэй холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал мөн хичээлийн жил дуусч сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотойгоор урьдчилсан сэргийлэх зорилгоор ЦЕГ-аас хэвлэлийн хурал хийлээ.

 

 

Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар 14150 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүнээс 480 нь  насанд хүрээгүй хүүхдүүдийн үйлдсэн залилангийн гэмт хэрэг, бусдын биед халдсан болон хулгайн хэрэг  аж. Үүнээс гадна хүүхэд хохирсон 720 гэмт хэрэг бүртгэгдэж, 235 хүүхэд гэмтэж бэртсэнийг ЦЕГ-аас мэдэгдлээ.

 

Сурагчдын амралт эхэлж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисонтой холбоотой хүүхдүүд ахуйн осолд өртөх тохиолдол ихэсдэг. Тодруулбал түлэгдэх, гал түймэр гарах, өндрөөс унан, бэртэж гэмтэх гэх мэт ахуйн осолд өртөж буй хүүхдүүдийн дийлэнх нь долоо хүртэлх насны хүүхдүүд байдаг. Мөн гол усанд живж осолдсон дуудлага маш ихээр ирдэг. Тиймээс эцэг эхчүүд болон асран хамгаалагч нар сонор сэрэмжтэй байж, бага насны хүүхдүүдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг анхаарууллаа.

 

Мөн ЦЕГ-аас “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан “Хүүхэд таныг хамгаалъя” өдөрлөгийг “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д зохион байгуулах гэж байна. 11:00 цагаас эхлэх тус өдөрлөгт цагдаагийн албаны эрэлч нохой, тусгай ажиллагааны багын үзүүлэх тоглолт, шүхрээр буух, гал унтраах гэх мэтчилэн олон сонирхолтой зүйлс үзэх боломжтой аж.

 

Б.Намуунзаяа

Shuud.mn
Сонин хачин