Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна
Э.Цэнд-Аюуш: МЗХ гурван тэрбум төгрөгийн өртэй
2022-05-31

 

МЗХ-ний удирдах хороо, гүйцэтгэх хорооноос 2017-2022 онд МЗХ-ний ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Гэрэлт-Од, Мөнхбат нар нь маш их хэмжээний төлбөр тооцоог тухайн холбоонд үлдээсэн тул АТГ-т шалгуулах хүсэлт гаргасан тухай хэвлэлийн бага хурал зарлалаа.

 

МЗХ-ний Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Цэнд-Аюуш “ 2017-2022 оны хооронд МЗХ-ний ерөнхийлөгчөөр ажиллаж байсан А.Мөнхбат, О.Гэрэлт-Од нар болон тухайн үеийн удирдах албан тушаалтнуудын алдаатай үйл ажиллагаанаас үүдэлтэй гурван тэрбум 257 сая 902 мянган төгрөгийн өр төлбөр МЗХ-ний нэр дээр үүссэн. Энэ бүгд дээр дурдсан хүмүүсийн хувьдаа ашигласан, шагнал урамшуулал нэрийн дор хэдэн зуун сая төгрөгөөр харилцан бие биенийгээ урамшуулсан, шаардлагагүй зүйлсэд зарцуулсан гэдэг нь хуулийн байгууллагаар нотлогдсон.  Тодруулбал 2021 оны дөрөвдүгээр сард О.Гэрэлт-Од дарга “Амбага овоо констракшн”-д 24 тэрбум төгрөг бүхий барилга байгууламжийг, МЗХ-ний ард талд байрлах 600 мк газарт барихаар гэрээ байгуулаад гэрээгээ цуцалсан. Ингэснээр “Амбага овоо” констракшнаас МЗХ-нд гэрээгээ үндэслэлгүй цуцалсан гэх үндэслэлээр хоёр тэрбум 300 сая төгрөгийн нэхэмжлэл гаргасан нь өнөөдөр шүүхийн шатанд явж байна. Мөн Нийгмийн даатгалд 107 сая төгрөг, Татварын Ерөнхий газарт 286 сая төгрөг гэх мэтчилэн маш их хэмжээний өр, төлбөрийг бий болгосон.

 

Өнгөрсөн ням гарагт 2020 оны тавдугаар сараас эхлэн МЗХ-ны Ерөнхийлөгчөөр томилогдсон О.Гэрэлт-Од хууль бусаар “Их хурал” нэртэй 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж, холбооны тамга, тэмдэг, эрх мэдлээ шилжүүлж өгсөн. Үүний ард МАН-ын тодорхой албан тушаалд очих тохироогоор тус ажлаа өгсөн гэдэг мэдээлэл бидэнд байгаа юм. Тиймээс энэ талаар ч мөн хуулийн байгууллагад шалгуулах хүсэлтэй байгаа.

 

Их хурал гэдэг бол олон мянган залуучуудын хурал байх ёстой. Тэр дундаас шилдгүүд нь сонгогдож удирдлага болох ёстой. Тийм учраас бид багадаа 3000 гаруй залуучуудын хурлыг зургаадугаар сарын 30-ний дотор зарлаж Монголын залуучуудын Их хурлыг зарлана. Тэндээс МЗХ-ны албан ёсны удирдлагуудыг сонгох болно” гэж мэдээллээ.

 

 

Б.Намуунзаяа 

Shuud.mn
Сонин хачин