Ч.Өнөрбаяр: Ц.Нямдорж өөртөө зориулж хууль бичүүлж байна

АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байгаа Ц.Нямдорж сайд нэг үе өөртөө зориулж хууль засдаг байсан. Харин одоо өөртөө зориулж хууль бичүүлж байгаа юм байна. Энэ нь Улсын ерөнхий прокурор болохын тулд юм. Одоо байгаа хуулийн заалт өөрт нь тээг болж байгаа учраас хуулийг өөрчлүүлж байгаа юм байна. Ц.Нямдорж өөртөө зориулж албан тушаалыг бий болгож байгаа нь монголын төр зарчимгүй болсныг харуулж байгаа юм. Эрх баригч намд Ц.Нямдоржоос өөр улсын ерөнхий прокурор хийх хүн олдохгүй байгаад гайхаж байна. Төрийн албанд мэргэжлийн хүнийг нь дэвшүүлдэг. Гэтэл улстөрийн өвгөчүүлийг дэвшүүлэн зайлуулах гэдэг зарчим байж таарахгүй. Тэтгэврийн хүмүүсээ амраах хэрэгтэй.
...Үндсэн хуулийг өөрчлөх асуудлаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга гоё юм яриад байгаа. Д.Амарбаясгалан нэг удаа монгол төрийн зүрхэнд байгаа чухал алба хашиж үзээгүй байж геополитик ярих болоогүй. Д.Амарбаясгалан чи, Ардын намынхны хувьд баатар байж болох ч Монгол Улсын баатар болох болоогүй. Чамд Монголын төлөө хийсэн зүйл байхгүй.
...Хүний эрхийн асуудлаа цэгцлээч Х.Нямбаатар сайд аа. Таныг Хууль зүй, дотоод хэргийн сайд байх хугацаанд хүний эрхийн асуудал Ц.Нямдоржийн үеээс доош уналаа" гэж мэдээллээ.
Г.Мичид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ