Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна
Мэргэжлийн хяналтын байгууллага ажлаа хийнэ үү
2022-05-31

Дулааны улиралтай зэрэгцэн эхэлдэг барилга угсралтын ажил аюулгүй байдлыг огт хангадаггүйг энэ зургаас харж болно. Өргөх механизм нь хүний толгой дээр унаад ирэхэд бэлэн ийм л нөхцөл байдал. Ямар ч хараа хяналтгүй, аюулгүй байдлыг огт хангаагүй хүний эрүүл мэнд, амь насанд заналхийлсэн дүр зураг.

 

 

Үүнд мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавих ёстой. Бүр тодруулбал тус газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газар гэсэн том нэгж бий. Энэ газар барилгын компаниудын аюулгүй байдлыг хангуулах чиг үүрэгтэй. Барилгын кранаас эхлээд жижиг тоосго хүртэл нь ойр орчмын хүн, эд хөрөнгөд  аюулгүй байх шаардлагыг тавьж, хангуулах ётой. Гэтэл дээрх дүр зураг мэргэжлийн хяналтын байгууллага ажлаа огт хийхгүй байгаагийн илрэл болж байна.

 

 

Эрүүл саруул хүн өглөө гэрээсээ гараад орой эргэж хариагүй. Учир нь барилгаас төмөр унаж, амь насыг нь хохироочихсон. Ийм осол жил болгон бараг дүүрэг бүрт гардаг. Барилгаас төмөр уналаа, кран нь нурлаа...хүний амь нас хохироолоо...хэдийг хүртэл иргэд хэнэггүй барилгынхан, ажлаа хийдэггүй мэргэжлийн хяналтын байгууллагын хохирогч болох вэ?! Хэдэн хүний эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаар тоглож байж аюулгүй байдлыг хангадаг, хангуулдаг болох юм бэ?

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Eэ ижий мама аа..
2022-06-01
Хятад хүн махны бизнэсэд оруулвал энэ гүрэнд бидний газар нутаг л хэрэг болох байх шүү төрийн эрхмүүд идэх уух гээд завгүй шалгахгүй ядарсан ард түмэн хортой мах хүнс хэрэглэх удахгүй үр дүн нь харагднаа
2022-05-31