Энэ жил Монгол Улс олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 70 дахь удаагаа тэмдэглэх гэж байна. Манай улс 1952 оны зургаадугаар сарын 1-нд хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг анх тэмдэглэсэн. Энэ жилийн хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр үндэсний брэнд болох “Мөнх тунх” хүүхэлдэйн баатруудын албан ёсны эрхийг авч, “Энх тунх-Мөнх тунх” нэртэй баярын арга хэмжээ зохион байгуулах гэнэ. Мөн хүүхэд багачууддаа итгэл, урам өгч, хүндэтгэл илэрхийлэх үүднээс хүндэтгэлийн парад зохион байгуулна. Баярын парадад төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, олон улсын байгууллагууд оролцож, 3000 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулахаар төлөвлөжээ.
“ЭНХ ТУНХ-МӨНХ ТУНХ” ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН ХӨТӨЛБӨР
Хугацаа 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр (Лхагва) |
|
10:30-11:00 |
Баярын нэгдсэн жагсаал |
11:00-13:00 |
“Энх тунх-Мөнх тунх” олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн нээлтийн үйл ажиллагаа |
13:00-16:00 |
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн урлагийн нэгдсэн тоглолт |
13:15:16:40 |
Төв тайзны 2 дугаар хэсгийн “Мөрөөдлийн ертөнц” урлагийн тоглолт |
16:40-18:00 |
Төв тайзны 3 дугаар хэсгийн “Аз жаргалтай хотын хүүхдүүд” урлагийн тоглолт |
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Уншиж байна |