Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна
Хэнэггүйтэл халдварын дараагийн давлагааны эхлэл болох вий
2022-05-30

 

Даваа гарагийн мэнд. Хүн төрөлхтөн бид коронавирусийн нөхцөл байдалд дасан зохицож амьдрахаас өөр зам үгүй. Тиймээс ЭМЯ болон УОК-ын заавар зөвлөмж, чиглэл, шийдвэрийн дагуу аж төрж байна. Манай улсын коронавирусийн халдварын тохиолдлын тоо тогтворжиж байгаа. Тухайлбал, тавдугаар сарын 27-нд  улсын хэмжээнд шинээр 85 халдварын тохиолдол батлагдлаа. Үүний 62 Улаанбаатарт, 23 орон нутагт бүртгэгдэв.  Тодруулбал,   

 

  • Тавдугаар сарын 23-ны өдөр Шинээр 46 тохиолдол бүртгэгдэв.

  • Тавдугаар сарын 24-ний өдөр Шинээр 74 тохиолдол бүртгэгдэв.

  • Тавдугаар сарын 25-ны өдөр Шинээр 89  тохиолдол бүтгэгдэв.

  • Тавдугаар сарын 26-ны өдөр Шинээр 91  тохиолдол бүртгэгдсэн

 

Гэхдээ сүүлийн өдрүүдэд ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулийн хонхны баяр, “Эхийн алдар” одон гардуулах ёслол, одонгийн найр, баяр ёслол, хүлээн авалт, хурим найр олон болж байна. Ингэхдээ тэд бүгд амны хаалтгүй байна. Мөн манай улсад "олон нийтийн газар амны хаалт заавал зүүх" журам  цуцлагдаагүй байгааг дурдах нь зөв биз. 

 

УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр “Манай улсад 2022 он гарсаар Омикроны эхний хувилбар бүртгэгдэж эхэлсэн. Улмаар омикроны давлагаа нэгдүгээр сарын сүүл хоёрдугаар сарын эхээр болсон. Үүнтэй зэрэгцэн Европ, дэлхийн бүс нутагт BA.2 хувилбар бүртгэгдэж эхэлсэн. Тус хувилбар нь BA.1 хувилбартай харьцуулахад халдварлах чадвар өндөр. Дэлхийд долоо хоногт 4-5 сая хүн коронавирусийн халдвараар өвчилж байна. Коронавирусийн халдвар тасралтгүй мутацид орж байна. Эрдэмтэд ирэх найм, есдүгээр сараас томоохон давлагаа үүснэ гэсэн тооцоололтой байгаа.

 

Дэлхий нийтээр цар тахлын пандемик хэлбэрээс индемик хэлбэрт шилжсэн. Пандемик хэлбэрийн үед бүс нутагт тохиолдлын тоо, нас баралт өндөр байдаг. Индемик хэлбэрийн үед бүс нутагт халдварын тохиолдлын тоо, нас баралт бага байна. Манай улс индемик хэлбэрт байгаа. Өөрөөр хэлбэл, халдвар бүртгэгдсээр байна. Гэхдээ тооны хувьд цөөн.

 

Манай улс цар тахалд дасан зохицох, хөл хорио тогтоохгүй байх, дархлаажуулалтад идэвхтэй хамрагдах бодлого баримталсан. Дархлаажуулалтын хамрагдалт өндөр байгаа нь манай улсын давуу тал. Гэхдээ вирус тасралтгүй мутацид орсоор байна. Вакцины хамгаалах чадвар тодорхой хугацааны дараа суларна. Тиймээс дархлаажуулалтын нэмэлт тундаа хамрагдах хэрэгтэй.

 

Манай улсын хувьд 6,7,8 дугаар саруудад вакцины нэмэлт тунгийн хамрагдалтыг идэвхжүүлэх шаардлага үүсэж байна. Намрын давлагаанд бэлдэж байна" гэж мэдээлсэн. 

 

 

Удахгүй монголчуудын Үндэсний их баяр наадам, зуны арга хэмжээнүүд болно. Хэрэв хувь хүний сахилга бат алдаж, халдвар хамгааллын дэглэм алдаж, өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо нэмэгдсэн тохиолдолд хязгаарлалт тогтоохоос өөр аргагүй. Өнөөдрийг хүртэл хичээж зүтгэсэн зүтгэл үгүй болно. Тиймээс хүн бүр хариуцлагатай байж, олон нийтийн арга хэмжээнд оролцохдоо амны хаалтаа тогтмол зүүж, дархлаажуулалтандаа идэвхтэй хамрагдаж, хариуцлагатай байна уу. 

 

 

М.Насан 

 

Shuud.mn
Сонин хачин
Үнэн:
Одоо наад жүжигээ боль! Айлгаж байгаад мөнгө хийдэг арга чинь явахаа байчихсан шүү!!!
2022-05-30
Шааа Батбаяраааа.Ямар ч төрлийн вакцин омикроноос хамгаалч чадахгүй үйлчилгээ үзүүлэхгүй байгаа шүү
2022-05-30