Бурхан багшийн их дүйчин өдрийг угтан Гандантэгчэнлин хийд олон нийтэд нээлттэй эрдэм шинжилгээний хурал болон хүүхэд багачуудад зориулсан өдөрлөг зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ.
"Бурхан багшийн их дүйчин өдрийг угтсан ажлын хүрээнд “Бурхан багшийн сургаал дэлхий дахинд” олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна. Тодруулбал, маргааш буюу тавдугаар сарын 28-нд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд Батцагаан дуганы “А” зааланд зохион байгуулагдана. Нийт 12 илтгэгч байгаагаас дөрвөн илтгэгч нь монгол, найман илтгэгч нь гадаадын оролцогч байна.
Хүүхэд багачуудад зориулсан өдөрлөгийг 6-р сарын 1-ний өдөр МБШТ Гандантэгчэнлин хийд дээр зохион байгуулна. Өдөрлөг олон нийтэд нээлттэй тул хүссэн хүүхэд бүр оролцох боломжтой. Өдөрлөгөөр:
Эрийн гурван наадам
Уламжлалт тоглоом
Дугуй, скүтерны уралдаан
Шатар, даамны уралдаан
Спорт аяга өрөлтийн уралдаан
Баримлын шавраар бүтээл урлах тэмцээн
Зургийн уралдаан
Төвөд, хуучин монгол бичгийн цэвэр бичигтний уралдаан
Шүлэг, дууны уралдааныг зохион байгуулна.
Мөн 14-25 насны хүүхэд залуусын дунд “Ёс суртахууныг түгээе” сэдэвт Тик ток видео бичлэгийн уралдааныг зарлаж байна. Уралдаанд багаараа болон ганцаарчлан оролцож болно. Шагналын сан нь 10 сая төгрөг байна" гэж албаныхан мэдээллээ.
М.Насан
Уншиж байна |