Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна
Сингапур, Хонконг, БНТУ-руу зорчих иргэдийн АНХААРАЛД
2022-05-27

 

Хонконг, БНТУ, Сингапур улс зорчих иргэдэд дараах зөвлөмжийг хүргүүлж байна. 

 

Хонконг руу зорчих иргэдийн анхааралд 

 

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс гадаадын иргэдийг хүлээн авч эхэлсэн бөгөөд тус бүс нутаг руу зорчих гадаадын иргэдэд дараах шаардлагыг тавьж байна. Үүнд:

 

-Насанд хүрсэн гадаадын иргэд хамгийн багадаа 14 хоногийн өмнө коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг дархлаажуулалтын вакцины бүрэн тунд хамрагдсаныг нотлох вакцины гэрчилгээтэй байна. Коронавируст халдвар /Ковид-19/ авч эдгэрсэн иргэд хамгийн багадаа 14 хоногийн өмнө вакцины нэг тунд хамрагдах шаардлагатай бөгөөд вакцинд хамрагдсан болон халдвар авч эдгэрснээ нотлох бичгийг англи хэлээр орчуулсан байх шаардлагатай.

 

-12-17 насны хүүхдүүд коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг дархлаажуулалтын вакцины бүрэн тунд хамрагдсаныг нотлох гэрчилгээ, баримт бичигтэй байна. 11 болон түүнээс доош насны хүүхдүүдэд вакцинд хамрагдсан байх шаардлага тавихгүй боловч хамт зорчиж буй асран хамгаалагч нь вакцины бүрэн тунд хамрагдсан байна.

 

-Дамжин өнгөрөх болон Хонконг руу нэвтрэх иргэд нислэгт хамрагдахаас 48 цагийн өмнө хийлгэсэн бх-ПГУ шинжилгээний “сөрөг” хариутай байна. Шинжилгээний хариуг үндэслэн Хонконгийн Эрүүл мэндийн газрын www.chp.gov.hk/hdf/  цахим хуудсанд хандан эрүүл мэндийн асуумж бөглөж, QR код авах шаардлагатай бөгөөд энэхүү кодыг нисэх онгоцонд суух болон Хонконгийн хилээр нэвтрэх үед ашиглана.

 

- Бүх зорчигчдыг тусгайлан бэлдсэн зочид буудалд 7 хоног тусгаарлах бөгөөд тусгаарлах байрны захиалгыг урьдчилж хийх шаардлагатай. 

- Хонконгийн олон улсын нисэх онгоцны буудал дээр бх-ПГУ шинжилгээнд хамрагдах бөгөөд шинжилгээний хариу 2-3 цагийн дараа гарна.

- Хонконгт ирсэн иргэд Хонконгоос БНХАУ болон Макао руу зорчих боломжгүйг анхаарна уу.

 

БНТУ-руу зорчих иргэдийн анхааралд 

 

Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Турк Улс руу визгүй зорчдог хэдий ч Иргэд харилцан зорчих тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт заасны дагуу хоёр улсын иргэд харилцан зорчихдоо “180 хоногийн хугацаанд нийт 30 хүртэл хоног”-ийн хугацаатай визийн шаардлагаас чөлөөлөгддөг.

 

Манай зарим иргэд дээрх нөхцөлийг зөрчиж, 180 хоногийн хугацаанд 30-аас дээш хоног Турк Улсад байж, визгүй зорчих хугацааг хэтрүүлэх тохиолдол цөөнгүй гарч байна. Энэ тохиолдолд Турк Улсын холбогдох хууль, журмын дагуу зөрчил гаргасанд тооцож торгууль ногдуулах, тодорхой хугацаанд тус улсын хилээр нэвтрэх эрхийг хязгаарладаг болохыг анхаарна уу.

 

Сингапур Улс руу зорчих иргэдийн анхааралд:

 

Сингапур Улс нь 2022 оны 4 дүгээр сараас эхлэн тус улсад хүлээн зөвшөөрөгдсөн вакцины 3 болон түүнээс дээш тунд хамрагдсан гадаадын иргэдийг хүлээн авч эхэлсэн бөгөөд ДЭМБ-д зөвшөөрөгдсөн дараах вакцинд хамрагдсан иргэд тус улсад зорчих боломжтойг мэдэгдэж байна. Үүнд:

 

1.    Pfizer-BioNTech/Comirnaty

2.    Moderna

3.    Astrazeneca

4.    Covishield

5.    Janssen

6.    Sinopharm

7.    Sinovac

8.    Covaxin

9.    Novavax

 

Сингапурт зорчихоос 72 цагийн өмнө https://eservices.ica.gov.sg/sgarrivalcard/ цахим холбоосоор нэвтэрч “SG Arrival Card”-ыг бөглөх, “Trace together” https://www.tracetogether.gov.sg/ аппликейшныг гар утсандаа суулгасан байх, вакцины гэрчилгээний англи хэлээрх хувийг биедээ авч явах шаардлагатай. Сингапур Улсын хилээр нэвтрэхэд гадаад паспортад тэмдэглэгээ хийхгүй, харин Сингапурт байх хугацааг заасан “E-Pass”-ыг зорчигчийн цахим шууданд илгээх тул уг цахим зөвшөөрлийг хэвлэж, биедээ авч явахыг анхаарна уу.

 

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын вакцины бүрэн тунд хамрагдаагүй 13 болон түүнээс дээш насны зорчигчид Сингапур Улсад зорчихоос 48 цагийн дотор бх-ПГУ шинжилгээ өгч, “сөрөг” хариутай байх шаардлагатай бөгөөд хилээр нэвтэрснээс хойш 7 хоног тусгаарлагдаж, тусгаарлалтын төгсгөлд бх-ПГУ шинжилгээнд хамрагдана.

 

Гадаад харилцааны яамны Консулын газрын зүрээс Сингапур Улс руу зорчих иргэдэд аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхээр зорилгоор аялалын эрүүл мэндийн даатгалд хамрагдах болон тус улс руу зорчиход шаардлагатай зарим мэдээлэлтэй танилцахыг зөвлөж байна.

 

Shuud.mn
Сонин хачин