Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна
НМХГ: Мах боловсруулах үйлдвэрт цардуулын агууламжтай, нийлмэл бодис хэрэглэж байсан
2022-05-26

 

НМХГ-аас “Эм Ди Си Пи” ХХК-ийн махны үйлдвэрт хийсэн шинжилгээний хариуг өнөөдөр танилцууллаа.

 

“Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах “Эм Ди Си Пи” компанийн мах боловсруулах үйлдвэрт мах боловсруулахдаа химийн бодис ашиглаж байна гэх мэдээлэл тавдугаар сарын 10-нд ирсэн байна. Мэдээллийн дагуу тухайн үед хяналт шалгалт зохион байгуулсан. Өнөөдрийн байдлаар зөрчлийн хэрэг үүсгээд шалгаад явж байгаа аж. Хяналт шалгалтын явцад ямааны махнаас зургаан төрлийн дээж авсан байна. Мөн үйлдвэрт ашиглаж байсан ус болон үл мэдэгдэх цагаан бодист шинжилгээ хийжээ. 

 

НМХГ-ын Эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш:

 

-“Эм Ди Си Пи” компанийн ашиглаж байсан уснаас дээж авч шинжилсэн. Шинжилгээгээр  Монгол Улсад мөрдөгдөж байгаа хүрээлэн буй орчин, эрүүл мэндийг хамгаалах аюулгүй байдал, ундны ус эрүүл ахуйн шаардлага түүнд тавих хяналт, стандартын чанар аюулгүй байдлыг хангахгүй үзүүлэлттэй гарсан байна. Мөн үйлдвэрт хэрэглэж байсан цагаан өнгийн бодисын найрлагыг таних зорилгоор дээж авсан. Шинжилгээний дүнгээс үзэхэд үйлдвэрлэлийн технологийн дамжлагад хэрэглэж буй цагаан өнгөтэй уусмал нь чанар аюулгүй байдлын шаардлага хангахгүй байна.

 

НМХГ-ын Хүнсний аюулгүй байдлын хэлтсийн дарга Х.Нямбаатар:

 

- Эм Ди Си Пи” компанийн мах боловсруулах үйлдвэрийн орчин мал эмнэлэг, ариун цэврийн эрүүл ахуйн шаардлага хангаагүй. Мөн үйл ажиллагаандаа зохистой дадал нэвтрүүлээгүй. Цехийн цэвэрлэгээ, ариутгал  хийсэн бүртгэл хөтлөөгүй. Гарал үүсэл нь тодорхойгүй, хугацаа нь дууссан, дагалдах бичиг баримтгүй үл мэдэгдэх цагаан өнгийн бодисыг технологийн зааваргүй ашиглаж байсан. Тиймээс прокурорт зөрчлийн хэрэг нээх санал хүргүүлж, зөрчлийн хэрэг нээсэн. Улмаар “Үйл ажиллагааг нь зогсоох” санал хүргүүлсэн. Ингээд тухайн үйлдвэрийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосон. Үл мэдэгдэх нунтаг цагаан бодисыг шинжилж үзэхэд 92.45 хувийн цардуулын агууламжтай, нийлмэл бодис гэсэн дүн гарсан. 

 

 

Г.Мичидмаа 

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
ҮЛДСЭН 7.55% нь яг ямар бодис байгаа гэдгийг нь хэлээч дээ малнуудаа ЮУГ НЬ НУУГААД БАЙГАА ЮМ БЭ, ГАНЦХАН ЦАРДУУЛ Л ГЭЭД ТЭР ХЯТАДЫН АМААР ЯРИАД БАЙХ ЮМ, ЮУГ НЬ НУУГААД БАЙГАА ЮМ БЭ, ХИМИЙН ХҮЭЭЛЭНД ӨГӨӨД Л ШИНЖЛҮҮЛЭЭЧ
2022-06-02
тогтмол хийдэг байсан эсэх:
энэ асуудал хэр давтамжтай явагдсан бол байнга бол бодис эрүүл мэндэд хортой эсэхь хаана ямар байдлаар борлуулдаг байсан юм бол
2022-05-26