Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна
БШУЯ: Сурагчдын зуны амралтын хуваарь өөрчлөгдөөгүй
2022-05-26

 

"Сурагчдын амралт урагшилж зургаадугаар сарын 1-ээс эхэлнэ" гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан. Тэгвэл уг мэдээлэл үнэн эсэх талаар БСШУЯ-ны хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад “ Сурагчдийн амралтад өөрчлөлт ороогүй, ташаа мэдээлэл цацагдсан байна” гэж мэдээлэв.

 

Боловсрол, шинжлэх ухааны сайдын А/38 дугаар тушаалаар Ерөнхий боловсролын сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн II, III дугаар улирал буюу хоёрдугаар хагас жилийн эхлэх, дуусах хугацааг тогтоосон билээ.

 

Энэхүү хуваарийн дагуу ерөнхий боловсролын сургуулийн II хагас жилийн хичээл 02 дугаар сарын 14-ний-өөс 04 дүгээр сарын 01 хүртэл үргэлжилж, 04 дүгээр сарын 04-10-ны өдрүүдэд нэг долоо хоног амарсан.

 

Харин гуравдугаар улирлын хичээл 04 дүгээр сарын 11-ээс эхэлсэн бөгөөд дараах хуваарийн дагуу зуны амралт эхэлнэ. Үүнд:

 

  • 1-3 дугаар ангийн сурагчдын амралт 06 дугаар сарын 06-ны өдрөөс

  • 4-5 дугаар ангийн сурагчдын амралт 06 дугаар сарын 13-ны өдрөөс

  • 6-12 дугаар ангийн сурагчдын амралт 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлнэ.

 

 

Б.Намуунзаяа

Shuud.mn
Сонин хачин