Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна
Д.Энхжаргал: Монгол хэл бичгийн шалгалтад тэнцээгүй ч ЭЕШ өгөх боломжтой
2022-05-26

 

Энэ жилийн ЭЕШ зургаадугаар сарын 23-26-ны  өдрүүдэд улс орон даяар зохион байгуулагдана. Иймд ЭЕШ-ын зохион байгуулалт, шалгалтын агуулга зэрэг асуудлын талаар БҮТ-ийн ЭЕШ хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Энхжаргалаас тодрууллаа. 

 

Энэ жил Монгол хэл бичгийн шалгалтыг хоёр удаа зохион байгууллаа. Нийт хэдэн шалгуулагч монгол хэл бичгийн шалгалтандаа тэнцсэн бэ?

 

-Монгол хэл бичгийн дахин шалгалтад 6000 гаруй шалгуулагч хамрагдлаа. Үүнээс 5000 гаруй шалгуулагч тэнцсэн бол 1180 шалгуулагч босго оноондоо хүрээгүй байна. Өөрөөр хэлбэл 1180 шалгуулагч монгол хэл бичгийн шалгалтандаа тэнцээгүй.

 

Монгол хэл бичгийн шалгалтад тэнцээгүй 1180 шалгуулагч ЭЕШ өгөх боломжтой юу?

 

-Зургаадугаар сард зохион байгуулагдах ЭЕШ-ыг өгөх боломжтой. Гэхдээ ЭЕШ өгсөн ч долдугаар сард их дээд сургуульд элсэх боломжгүй. Харин арваннэгдүгээр сард зохион байгуулагдах монгол хэл бичгийн шалгалтад хамрагдаж, тэнцсэн тохиолдолд их дээд сургуульд элсэн суралцах боломжтой болно.

 

Энэ жил ЭЕШ өгөхөөр нийт хэдэн шалгуулагч бүртгүүлээд байна вэ?

 

-Нийт 36000 гаруй шалгуулагч ЭЕШ өгнө. Үүнээс 4000 гаруй шалгуулагч нь өмнөх оны төгсөгчид байна.

 

ЭЕШ-ын даалгаврын агуулгад өөрчлөлт орох уу?

 

-ЭЕШ-ын даалгаврын блюпринтыг дөрөвдүгээр сарын 25-нд БҮТ-ийн цахим хуудаснаа байршуулсан. Блюпринтэд заасан агуулгын хүрээнд шалгалтын даалгавар боловсруулагдана.

 

Жил бүр ЭЕШ-ын материал задарсан гэх мэдээлэл гардаг?

 

-2006 оноос хойш ЭЕШ-ыг зохион байгуулж байна. Энэ хугацаанд ЭЕШ-ын сэдэв даалгавар задарсан гэх яриа гарч байсан. Гэхдээ ЭЕШ-ын сэдэв, даалгавар задарч байсан түүх байхгүй. Улаанбаатар хотоос зайтай, сүлжээгүй амралтын газар цагдаагийн хамгаалалтад утсаа хураалгасан 20 багш хатуу хяналтанд ЭЕШ-ын сэдэв,даалгавар боловсруулдаг. Тиймээс сэдэв даалгавар задрах боломжгүй.

 

Энэ жил улсын хэмжээнд хэдэн шалгалтын байр бэлтгэсэн бэ?

 

-Энэ жил нийт 49 шалгалтын байранд ЭЕШ-ыг зохион байгуулна.

 

 

ЭЕШ-ын зохион байгуулалтад хэдэн багш, ажилчид ажиллах вэ?

 

-Суудлын хуваарь зарлагдаж байна. Шалгалтын байр, шалгуулагчийн тооноос хамаарч хэдэн хянагч, зохион байгуулагч багш ажиллах вэ гэдэг нь тодорхой болно.

 

 

ЭЕШ өгч буй шалгуулагчид ямар түгээмэл алдаа гаргадаг вэ?

 

-Шалгуулагчид даалгаврын өгөгдлийг дутуу уншиж, цагаа зөв хувиарилж чадаагүйгээс шалтгаалж хоёр хариулт сонгох,  хариултын хуудсаа дутуу бөглөх зэрэг алдаа гаргадаг. Тухайлбал, шалгалтын дэвтэр дээрээ зөв хариулт сонгосон ч хариултын хуудсан дээрээ буруу хариулт будсан тохиолдлууд гардаг.  Тиймээс шалгуулагчид шалгалын үеэр цагаа зөв хуваарилах хэрэгтэй. Энэ жил өмнөх жилүүдтэй ижил шууд засалтын технологи ашиглана.

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин