Л.Халтар: Миний зам, миний гар цагаан шүү

Чингэлэг тээврээр мөнгө угаасан хэргээр зарим албан тушаалтныг шалгаж байгаа талаар мэдээлэл цацагдсан. Тэгвэл уг хэргээр Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарыг шалгуулах шаардлагатай гэж иргэд үзэж байгаа юм. Иймд Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр түүнээс авлигын хэрэгт холбогдон шалгагдаж байгаа эсэх талаар тодрууллаа.
Тэрбээр "Би бүх газар шалгуулахад бэлэн байна. Дэлхийн хаана ч очоод шалгуулахад бэлэн байна. Миний зам цагаан. Миний гар цагаан шүү. Миний ажлын мөр цагаан" гэсэн хариулт өгөв.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ