Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна
“Улаанбаатар Марафон-2022" гүйлтийн тэмцээний МАРШРУТ
2022-05-25

 

Монгол улсын хэмжээнд 2009 оноос эхлүүлэн Улаанбаатар Марафоныг бүх нийтээр зохион байгуулж эхэлсэн. Нийслэлийн биеийн тамир спортын газраас жил бүр “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтийг  уламжлал болгон зохион байгуулдаг.

 

Энэ жилийн марафон тэмцээн тавдугаар сарын 28-ний өдөр зохиогдохоор болсон байна. Гүйлтэд нийслэлийн иргэдээс гадна хөдөө, орон нутаг, Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчид ч оролцдог онцлогтой. Энэ жилийн хувьд 21 км, 095 м-ийн зайг 18-34, 35-54, 55-аас дээш нас, 5 км-ийн зайг 12-17 нас, 18-аас дээш насны эрүүл мэндийн гүйлт гэсэн ангилалтай болгон өөрчилжээ.

 

Марафонд оролцох хүсэлтэй иргэдийг дөрөвдүгээр сарын 14-ний өдрөөс тавдугаар сарын 20-ны хооронд бүртгэсэн ба өнөөдрийн байдлаар бүртгэл хаагдсан марафоны бэлтгэн ажил бүрэн хангагдаж дуусах шатандаа явж байгаа ажээ.

 

Гүйлтийн маршрут, чиглэл, эмнэлгийн үйлчилгээний байршил зэргийг дараах зургаас харна уу.

 

 

Shuud.mn
Сонин хачин