Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болоход хэдхэн хоног үлдлээ. Тус өдөр зохион байгуулагдах арга хэмжээнд хүүхдийн санал хүсэлтийг тусгах зорилгоор энэ сарын 1-16-ны өдрүүдэд цахим санал асуулга явуулжээ. Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас явуулсан цахим санал асуулгад 21 257 хүүхэд хамрагдсан байна.
Санал асуулгад оролцсон хүүхдүүд Хүүхдийн баярыг тэмдэглэх талаар дараах хүсэлтүүдийг илэрхийлжээ
1. Хүүхдээ баярлуулж бэлэг бэлдэхдээ чихэр жимснээс илүү тэдэнд хэрэгтэй зүйлсийг хүүхдүүдийн санал асууж бэлэглэх.
2. Хүүхдүүд өөрсдөд нь бэлэглэсэн мөнгөө өөрсдөө зарцуулах сонирхолтой байгаа тул хэрэгцээтэй зүйлдээ зарцуулахад нь боломж олгох.
3. Эцэг эх нь ажилтай тохиолдолд найз нөхөдтэйгөө цагийг өнгөрүүлэх боломжийг нь дэмжих, хориглохгүй байх
4. “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг гэр бүлийн баяр байдлаар салхинд гарах, аялах, зугаалах, хүүхдүүдэд насны онцлогт нь тохирсон байдлаар тэмцээн уралдаан, хөгжөөнт тоглоом тоглох зэргийг хүсчээ.
Б.Намуунзаяа
Уншиж байна |