Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 16:20 цагт Булган аймгийн “Тэшиг сумын нутаг Эгийн голд хүн усанд живж алга болсон” гэсэн дуудлага, мэдээлэл ирсэн.
Дуудлага, мэдээллийг тус аймаг дахь цагдаагийн газраас шалгахад нийт 11 хүн Эгийн голын нэг эргээс нөгөө эрэг рүү завиар гарч явахад шланг усанд унаж, шлангыг авахаар 31 настай, эрэгтэй “Ц” гэгч нь тус гол руу орж гарч ирээгүй тул Аймгийн онцгой комиссоос эрлийн баг гарч, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Уншиж байна |