Цагдаагийн байгууллагад 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 08:45 цагт “УКТЭ-ийн тавугаар давхрын цонхноос хүн уначихлаа” гэх дуудлага, мэдээлэл иржээ.
Дээрх дуудлага, мэдээллийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 52 настай, эрэгтэй “Э” гэгч нь тавдугаар давхрын цонхоор унаж нас барсан байна. Шалтгаан нөхцлийг тогтоохоор тус хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Уншиж байна |