Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна
Номын баярын сүүлийн өдрийн тэмдэглэл
2022-05-23

 

Үүлгүй хөх тэнгэр, ногоон зүлэг, дуртай ном төгс хослол. Нийслэлчүүд бид номын баярыг гурван өдөр нижгэр тэмдэглэлээ. Ийн тодотгохын учир нь хүүхэд залуус, ахмад настангууд бүгд өнгөрөгч амралтын өдрүүдэд төв талбайг зорьж, унших төлөвлөгөөнд багтсан номоо хямдралтай үнээр худалдан авч, тусгайлан зассан хиймэл зүлгэн дээр тухлан сууж уншиж харагдана.

 

Манай сурвалжлах баг номын баярын сүүлийн өдөр Сүхбаатарын талбайд зорив.

 

31 дэх удаагийн “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” арга хэмжээ буюу Номын баяр нь УИХ-ын даргын ивээл дор "Илүү их уншъя" уриатайгаар Сүхбаатарын талбайд гурван өдөр үргэлжиллээ. Тус арга хэмжээ нь бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өвийг арвижуулах, үндэсний бичиг соёлыг сурталчлах, хүүхэд залууст ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилготой.

 

Номын баярын гол онцлог нь зохиогч, хэвлэлийн компани, орчуулагч, номын худалдаа эрхлэгчид нэг дор цуглаж, ном бүтээлээ хямдралтай үнээр борлуулдаг. Энэ удаа Сүхбаатарын талбайд 280 гаруй асарт номын худалдаа зохион байгуулагдав.

 

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, “Алсын хараа-2050”  Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийн хүрээнд зохион байгуулж буй Номын баяр тавдугаар сарын 20-22-ны өдрүүдэд төв талбайд үргэлжлэв.

 

 

Оюутан Г.Сэрчмаа:

 

-Номын баяр өргөн болж байна. Энэ жил хэд хэдэн ном худалдан авах төлөвлөгөөтэй ирсэн. Гэхдээ авах олон ном байна. Мөн энэ жил ногоон зүлэг дэвссэн байгаа нь илүү тухтай болгож байна.  Хүмүүс гэр бүлээрээ нарлангаа ном уншиж, хөгжилдөж, ярилцаж байна. Би өмнө жил таван ном худалдан авсан. Бүгдийг нь уншиж дуусгасан. Энэ жил илүү олон ном авах байх.

 

Баянгол дүүргийн иргэн О.Мэргэн:

 

-Жилийн жилд номын баяраар ном худалдан авдаг. Ихэнх номнууд 10-50 хувь хямдарсан байдаг. Тиймээс хямдралтай үнээр хэд хэдэн ном худалдан авах боломжтой. Энэ жил өөртөө бас дүүдээ ном худалдаж авна. Энэ жилийн номын баярт өмнөх жилүүдээс олон хүн оролцож байгаа юм шиг байна.

 

 

Баянзүрх дүүргийн иргэн Б.Бат-Ундрал:

 

-Ном худалдаж авах гэж ирээд нэлээд хэдэн цаг болж байна. Бүх асраар орж амжаагүй л байна. Бүх асраар орно. Хоёр ном худалдан авах төлөвлөгөөтэй ирсэн. Гэхдээ бүх асраар орсны дараа төлөвлөгөө өөрчлөгдөж магадгүй.

 

Баянзүрх дүүргийн иргэн н.Баяржаргал:

 

-Өмнө жил номын баяраар ном худалдан авч амжаагүй. Энэ жил ном авахаар зорьж ирлээ. Номнууд хямдарсан үнээр борлуулагддаг учраас ном авахад ашигтай. Энэ жил авсан номнуудаа дараа жилийн номын баяраас уншиж дуусаад ирнэ. Мөн энэ жил номын баярт маш олон хүн оролцож байгаа нь гоё байна.

 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин