Баримтат гэрэл зургийн “Батзориг” сангаас залуу гэрэл зурагчдын дунд “PG22” хувийн тэтгэлэг олгох төслийн сонгон шалгаруулалт зарласан билээ.
Тэгвэл шалгаруулалтад нийт зургаан төсөл ирснээс хэвлэл мэдээллийн гэрэл зураг, шууд дамжуулалтын MPA.mn агентлагийн гэрэл зурагчин И.Номингийн төсөл шилдгээр шалгарлаа. Ингэснээр тус зурагчин 40 хоног хэрэгжих баримтат гэрэл зургийн ганцаарчилсан хөтөлбөрт хамрагдах юм.
Оролцогчид:
Төслийн хугацаанд гэрэл зурагчин И.Номин сэдвийнхээ дагуу зураг авахын зэрэгцээ төслийн багийнхан хийгээд ахмад, дунд үеийн гэрэл зурагчид, урлаг судлаач болон бусад салбарын мэргэжилтнүүдтэй ганцаардчилсан уулзалт (work shop) хийнэ.
Цаашид И.Номингийн төслийн гэрэл зургууд бүрэн хэмжээний сурвалжлагын хамт хэвлэл мэдээллийн хэрэгслээр олны хүртээл болж, мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн баг төслийн концепцийг баяжуулах, цувралын нийгмийн ач холбогдол, үр өгөөжийг нэмэгдүүлэх, бодитой болгох, цаашлаад олон улсын чанартай тэмцээн уралдаанд сойн өрсөлдүүлэх гэх мэт олон талын давуу талтай юм.
Шүүгчид:
Шилдэг төсөл шалгаруулах шүүгчдийн бүрэлдэхүүнд ахмад зурагчин С.Туяа, С.Цацралт, М.Мөнхжаргал, баримтат гэрэл зурагчин Б.Рэнцэндорж, гэрэл зурагчин Ү.Гэрэл нар багтсан байна.
Уншиж байна |