Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргалыг Монгол Улсын "Аялал жуулчлалын элч"-ээр өргөмжилжээ.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Япон улсад айлчилж байна. Энэ удаагийн айлчлалын үеэр Монгол Улсыг Японд сурталчлах, Монголын аялал жуулчлалын салбарыг дэмжих, гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх Монгол Улсын “Аялал жуулчлалын элч”-ээр мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга Хакухо М.Даваажаргалыг өргөмжилжээ.
Япон Улсад Монгол Улсын эдийн засаг, соёл, аялал жуулчлалыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Монгол төв”, “Nippon travel” ХХК-ийн захирал Ё.Кояно нарт гардууллаа.
Уншиж байна |