М.Тулгат: Х.Баттулга, С.Эрдэнэ нар зайгаа тавьж өгөх хэрэгтэй

М.Тулгат даргатай Ардчилсан намын төлөөлөл тайван жагсаал зохион байгуулж байна. Тодруулбал, Улсын Дээд шүүх өнөөдөр АН-ын даргаар Х.Баттулгыг батламжлах эсэхийг хэлэлцэж байгаа юм.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ганбат:
-Бид 32 жилийн өмнө Монгол Улс хэнээс ч хамааралгүйгээр үндсэн хуулиа тунхаглаж, улс эх орны удирдлагыг ард түмний гарт авч ирсэн. Үндсэн хуулинд заасан тулгын гурван чулууны нэг нь хараат бус шүүх. Шүүхээс ямар шийдвэр гарахыг нь мэдэхгүй байж, шүүхийн гадна шүүхэд нөлөөлөх гэж жагсаж болохгүй. Хараат бус шүүхийн төлөө, хууль дүрмээ дээдэлдэг улс оронд амьдрахын төлөө бүгд байгаад маш их баяртай байна.
АН-ын дарга М.Тулгат:
-АН шинэ дүрмийнхээ дагуу зохион байгуулалт бүтцийн асуудлаа хийгээд явж байгаа. Х.Баттулга, С.Эрдэнэ нар болих хэрэгтэй. Одоо зайгаа тавьж өгөх хэрэгтэй. Ардчилсан намын үйл ажиллагаанд саад битгий болооч гэж хэлмээр байна. Хууль бүгдэд тэгш үйлчлэх ёстой. АН үнэт зүйл, үзэл баримтлалтай.
Үзэл санааны том ан цав үүссэн байна. Украиныг М.Тулгат дэмжээгүй. М.Тулгат эрх чөлөөг дэмжиж байгаа.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ