Я.Содбаатар: Хүнсний давсны 97 хувийг гадаадаас авч байна

img

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар мэдээлэл хийлээ.

 

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанд үг хэлж, Хүнсний хувьсгал хийх санаачилгыг дэвшүүлсэн. Энэ дагуу өнөөдөр тогтоолын төсөл өргөн барьжээ.

 

Тогтоолын төсөлд хүнсний аюулгүй байдлыг хангах нэгдсэн тогтцолцоог бүрдүүлэх асуудлыг тусгасан байна. Ингэхдээ хууль эрхзүй, татвар, санхүүжилтийн оновчтой тогтолцоог бий болгох асуудлыг хөнджээ.

 

Мөн мэргэжлийн хүрээлэнгүүдийг нэгтгэх, хүний нөөц, үр сорт, малын өвчинтэй тэмцэх, бэлчээрийн даац, хүнсний хяналт, баталгаажуулалтыг тодорхой болгох, лабораториудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, эх оронч худалдан авалт хийх зэрэг асуудлыг тогтоолын төсөлд тусгасан байна. Уг цогц арга хэмжээнүүдийг хэрэгжүүлбэл 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангах боломж бүрдэх аж. Тухайлбал, төв суурин газрын мах, сүүний хэрэгцээг хангахад цэвэр үүлдэрийн 50 мянган толгой үхэр импортлох шаардлагатай. Ингэж мах, сүүний аж ахуй байгуулж, төв суурин газрын хэрэгцээг хангах боломжтой.

 

Хүнсний ногооны дотоодын хэрэгцээг хангахын тулд 50 га талбайд өвлийн хүлэмжийн цогцолбор ажиллуулах зайлшгүй шаардлагатай Мөн 55 000 тоннын багтаамжтай зоорийн аж ахуй хэрэгтэй. Тахиа, гахайны аж ахуй хөгжүүлэхэд жилд 1.9 сая тонн тэжээл авах шаардлагатай гэсэн тооцоог хийжээ. 


Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар “Монгол Улс хүнсний бүтээгдэхүүнийхээ 50 орчим хувийг гаднаас авч байна. 2021 онд гэхэд 1 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнийг гадаадаас худалдан авсан байна. Мах, гурил, төмс гэсэн гурван бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг 100 хувь хангаж байна. Гурилан бүтээгдэхүүний 33 хувь, хүнсний ногоо, сүүн бүтээгдэхүүний 40 хувь, өндөгний 50 хувь, давсны 97 хувийг загас, будаа, элсэн чихэр 100 хувь гаднаас авч байна. Импортын хамаарлыг бууруулах, дотоодын үйлдвэрлэлээр хэрэгцээгээ хангах зорилтыг дэвшүүлж байгаа”-г мэдээллээ.

 

Ерөнхийлөгчийн санаачилсан тогтоолын төслийг УИХ-ын байнгын хороод ирэх долоо хоногоос хэлэлцэнэ.

 

Б.Хэрлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хулгайч, төсвийн ….
2022-05-23
zochin:
zalxuu mongolchuud dotroo xereldeed uum tom gazart taria nogoogoo tarixgyi baugaa bidnii buruu urgelj guilga
2022-05-22
Зочин:
Малын ченжүүдээ цэгцэлчихдээ юун гаднаас үхэр импортлох малчдаас багаа үнээр аваад нугалж зарж байна шдээ ийм байхад мал аж ахуй хөгжих үү
2022-05-20
Монгол улсыг та нар дампуурлын ирмэгт авчирлаа:
Содбаатар хууль бусаар хөрөнгөжсөн ллруудын нэг. Олон жил Монгол улсыг идлээ та нар. Үйлийн үрээ эдэлнээ
2022-05-20
Таны өгсөн халамж шүү!!
2022-05-20
чи сайд дарга байхдаа ганц давсны үйлдвэр бариулж байхгүй яасан юм муу ждү чин
2022-05-20