Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна
Үр хөндүүлсэн 564 охидын ихэнх нь хүчирхийллийн улмаас жирэмсэлжээ
2022-05-20

 

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан хүүхдийн хамгаалал, хүүхдийн эрхийн асуудлаар мэдээлэл өглөө. 

 

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан “Дөрвөн хүүхэд тутмын гурав нь сэтгэл санааны хүчирхийлэл

Гурван хүүхэд тутмын нэг нь үл хайхрах хүчирхийлэл

Найман хүүхэд тутмын нэг нь бэлгийн хүчирхийлэл өртдөг байна.

 

 

Хүүхэд хамгааллын талаар ярихаар зөвхөн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн талаар гэж ойлгодог. Хүүхэд хамгааллын ажил гэдэг бол нарны цацраг шиг байх ёстой. Ингэж байж сая нэг хүүхдээ хөгжүүлж, хамгаалж чадна.

 

Тухайлбал, Үр хөндөлт. Хөгжингүй орнуудад хүүхдийг эхийн хэвлийд бүрэлдсэн цагаас нь эхлэн хамгаалдаг. Гэвч манай улсад энэ асуудлыг тоодоггүй.

 

  • 2020 онд 75694 эмэгтэй төрсөн бол 14639 эмэгтэй үр хөндүүлсэн.

  • 2021 онд 71116 эмэгтэй төрсөн бол 12043 эмэгтэй үр хөндүүлжээ.  

 

2021 онд үр хөндүүлсэн эмэгтэйчүүдийн 564 нь өсвөр насны хүүхэд байна. Өөрөөр хэлбэл, 12-17 насны охид байна гэсэн үг. Харамсалтай нь маш цөөхөн хувь нь өөрийн үеийн, дээд ангийн хүүхдээсээ хүүхэд олсон бол ихэнх нь хүчирхийллийн улмаас жирэмсэн болсон байна.  

 

Хэдийгээр эмч нарын зөвлөгөөнөөр үр хөндөлт хийнэ гэсэн дүрэм, журамтай ч мөрдөгдөдгүй. Зарим төрийн өмчит эмнэлэг болон хувийн эмнэлэгт эмч нарын зөвлөгөөнөөр орохгүйгээр үр хөндөлт хийлгэдэг.

 

 

Үр зулбуулах эмийг эмийн сангуудаар хараа хяналтгүйгээр, жоргүй худалдаалж байна. Үүнээс болж охид бүсгүйчүүд саваа авахуулсан, цус алдсан, дахин жирэмслэх боломжгүй болж эрүүл мэндээрээ хохирч байна.

 

Мөн үл хайхрах хүчирхийлэлд хүүхдүүд маш их өртөж байна. Тухайлбал, зоос залгих, халуун тогоонд түлэгдэх, угаалгын шингэн уусан, угаалгын машинд гацсан зэргээр хүүхдүүд үл хайхрах хүчирхийлэлд өртөж байна. Эцэг эхчүүд хүүхдээ анхаарч ярилцахгүй байснаас үүдэн хүчирхийлэлд өртөж байна. Үүнийг бид одоо таслан зогсоох ёстой.

 

Хүүхэд хамгааллын тухай хуулинд хүүхэд бүр аз жаргалтай, аюулгүй орчинд амьдрах, эсэн мэнд хөгжих эрхтэй гэж тунхагласан. Гэтэл амьдрал дээр хууль хэрэгжиж байна уу, хүүхэд хамгааллын талаарх бодлого үр дүнтэй байна уу, бид хүүхдээ хамгаалж, хөгжүүлж чадаж байна уу, төсөв хүүхдэдээ хүрэлцэж байгаа эсэхийг тодруулах хэрэгтэй.  

 

Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирж байгаа дуудлага ЦЕГ-т ирж байгаа дуудлагаас даруй 6000-аар илүү байдаг. Үүнээс харахаар хүүхдүүд, эцэг эхчүүд зөвлөгөө хүсч байна" гэлээ.

 

 

Г.Мичид

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Ядуу монгол эцгүүд нь төрсөн охидоо өлгийтэй буюу нялх байхад нь хүчинддэг байхад баян Монгол эцгүүд төрсөн охиддоо 200000 америк доллар зарцуулан, тэд нарыгаа АНУ-д их сургуульд явуулдаг юм.
2022-05-22