Ч.Хүрэлбаатар: Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй харицлага ярих ёстой

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байна. Тус төслөөр банкуудын IPO гаргах хугацааг сунгах саналыг тусгаад буй юм. Хуулийн төслийн хэлэлцүүлэгт Монголбанкны удирдлагууд ирсэнгүй. Үүнд гишүүд шүүмжлэлтэй хандаж байна.

 

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Банк итгэлцэл дээр суурилдаг салбар. Энэ салбарыг худлаа ярьдаг, хууль зөрчдөг хүн удирдаж болохгүй. Энэ асуудлыг ярихын өмнө эхлээд Монголбанкны ерөнхийлөгчтэй хариуцлага ярих ёстой.

 

 

Банкны салбарын реформ бол банкуудыг ил тод, нээлттэй болгох үйл ажиллагаанаас эхлэх ёстой. Банкуудын баланс бүгд худлаа гэж олон улсын байгууллага дүгнэсэн гэдгийг Сангийн сайд хэлж байна. Ард иргэдийн мөнгө байгаа арилжааны банкуудыг худлаа баланс гаргадаг болтол нь ажиллуулсан Монголбанкны ерөнхийлөгч, бүх удирдлагуудад хариуцлага тооцох ёстой юм биш үү. Тэгж байж цаашаа явахгүй бол банкны салбар ялзарсан хэвээр байна. Ард иргэдийн, НДС, ЭМДС-гийн мөнгүүд арилжааны банкуудад очиж алдагдаж, хулгай хийгдсэн хэвээр байна. Банкуудаас төрийн мөнгийг хамгаалах цаг болсон байна.

 

Валютын ханшаа хар, Монгол Улсад валютын гурван ханш тогтсон байна. Ийм байхад Монголд хөрөнгө оруулалт хийх орчин бүрдэх үү. Мөнгө, ханш нь ойлгомжтой болохыг хөрөнгө оруулагчид хүлээж байна.

 

УИХ-ын гишүүд зовж сонгогддог. Ямар учиртай нь мэдэгдэхгүй хүний алдаанаас болж бид дахиж сонгогдохгүй байх эрсдэлд орж болохгүй. Хариуцлагагүй ганц хүн улс орны эдийн засгийг унагааж байна" хэмээн хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулж, Монголбанкны удирдлагуудыг оролцуулах саналыг гаргалаа. 

 

Мөн УИХ-ын гишүүн Г.Амартүвшин энэ асуудлыг хэлэлцэхэд Монголбанкны Ерөнхийлөгч заавал байх ёстой. Банкны реформ хийх тухай ярьж байхад Монголбанкны Ерөнхийлөгч ирээгүй нь хариуцлагагүй асуудал гэдгийг хэлэв. Гишүүдийн саналыг үндэслэн уг асуудлыг маргааш хүртэл хойшлууллаа. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Лхагвасүрэн гэдэг нохойн гөлгийг зайлуулаач.
2022-05-20