Э.Бат-Үүл: Х.Баттулга АН-ыг төлөөлөх эрхгүй

АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл “Маргааш болох шүүхийн хуралдаанаар Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэхгүй гэдэгт итгэлтэй байна. Учир нь АН үзэл санааны нэгдэл. Уг үзэл санааны нэгдлээ илэрхийлсэн үзэл баримтлалтай. Үзэл баримтлалаа бүртгүүлсэн ганц нам нь АН.
Дээд шүүх нь үзэл санааны нэгдлийг илэрхийлсэн үзэл баримтлалыг намын үйл ажиллагааны үндсэн суурь болгож авч үздэг. Х.Баттулга АН, түүний үзэл санааг төлөөлж явах ямар ч эрхгүй хүн. Яагаад гэвэл Х.Баттулга АН-ын үзэл баримтлалаас бүрэн урвасан этгээд. Манай намын үзэл баримтлалд үндэсний эрх чөлөөг бурханчлан үзэж, шүтэн биширнэ гэж заасан байдаг. Х.Баттулга Монгол Улсыг ОХУ-ын дагуул улс болгох саналыг 2020 онд тавьсан хүн. Энэ хүн Монгол Улсын үндсэн хууль зөрчиж, ерөнхийлөгчийн эрх мэдлээ урвуулан ашигласан.
...Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа Ардчиллын тулгуур зарчмыг унагасан"гэж мэдээллээ.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ