Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо нутаг дэвсгэр, Улиастай руу эргэх замд өнөөдөр 12 цагийн орчим автобус, том оврын машин мөргөлдсөн дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулж байна.
Улиастайн уулзвараас хойш 200 метр орчим зайд Daewoo маркийн автобустай Киа бонго маркийн ачааны автомашин мөргөлдөж, Киа бонго маркийн автомашины жолоочийн амь нас хохирлоо. Ослын газарт цагдаагийн болон 103, 105-ын бүрэлдэхүүн ажилласан байна.
Хөдөлгөөнд оролцогч та бүхэн Замын хөдөлгөөний дүрмийн өөрт холбогдох заалтыг судалж, мөрдлөг болгон өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцох талаар дараах зөвлөмжийг өгч байна.
Үүнд:
-Дүрмээр тогтоосон хурдны дээд хязгаараас хэтрүүлэхгүй замын нөхцөл байдалд тохируулан хурдыг сонгох
-Эгнээ байраа зөв сонгох, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх;
- хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх;
-Гар утас ашиглахгүй байх; -мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх;
-Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг зөвлөж байна.
ЗӨВИЙГ ХЭВШҮҮЛЬЕ.
Уншиж байна |