АН-ын ҮБХ-нд Ц.Элбэгдорж, Д.Сосорбарам нар нэр дэвшлээ

АН-ын Үндэсний бодлогын хорооны сонгуульд 123 хүн нэр дэвшжээ. Тэдний төлөөлөлд өнөөдөр нэр дэвшигчийн үнэмлэх гардууллаа. Энэ үеэр С.Эрдэнэ “Ардчилсан нам цөөнх байгаа ч бидний оролцоог хэн ч үгүйсгэж чадахгүй. Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хувийн өмч зэргээр бүх зүйлд АН-ын гүйцэтгэх үүрэг асар өндөр. Тиймээс бид үүрэг хариуцлагаа ухамсарлаж, төлөөллийн төв байгууллагынхаа шинэ бүрэлдэхүүнийг бүрдүүлж байна.
Бид намын дотоод бүтэц, шинэчлэлийг маш богино хугацаанд өндөр түвшинд хийх зайлшгүй шаардлагатай байна. Дараагийн лидер, түүнийг дагасан багийг бүрдүүлэх асуудал чухал байна” гэдгийг хэлэв.
ҮБХ-ны гишүүнд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, МУГЖ Д.Сосорбарам нарын хүмүүс нэр дэвшиж байна ҮБХ-ны гишүүнд нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс эхэлж, энэ сарын 27 хүртэл үргэлжилнэ. Санал хураалт 29-ны өдөр явагдаж, ҮБХ бүрдэх юм байна.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ