"Хуулиа хэрэгжүүлэхгүй бол УИХ-ыг тараах тухай ярина"

“Монголдоо сайхан амьдаръя. Ажлаа хий” хөдөлгөөний залуучууд Засгийн газарт хүргүүлсэн 15 зүйл заалт бүхий 270 шаардлагын хэрэгжилтийн гүйцэтгэлд хяналт тавин ажиллаж байгаа асуудлаар мэдээлэл хийж байна.
“Монголдоо сайхан амьдаръя. Ажлаа хий” хөдөлгөөний залуусын төлөөлөл “Төсвийн үргүй зардлыг хэмнэх 15 багц 270 гаруй санал шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн. Үүнийг Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүлээж авсан. Улмаар тавдугаар сарын 02-нд Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатартай уулзсан. Мөн ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхантай уулзсан.
...Үнийн өсөлтийг тогтворжуулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Гэхдээ энэ нь гал унтраах байдлаар аргацааж байгаа хуулийн төсөл юм. Үүнтэй холбоотойгоор дөрвөн хуулийн төсөл УИХ-д өргөн баригдсан. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн хууль хэрэгжээд 60 хувьтай явж байна. Хэрэгжилтэд хяналт хийж, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхантай уулзсан.
...Монголын Залуучуудын холбоо ажлаа хийсэн бол бид өнөөдөр энд суух шаардлагагүй. Бидний дуу хоолой болох ёстой. Гэтэл тэд ажлаа хийхгүй байна. Тэд төсвийн мөнгийг үргүй зарж байна. Залуучуудын холбооны байрыг цэцэрлэг, эмнэлэг болгож өгөөч гэж хүсмээр байна.
...Төрийн хэмнэлтийн хууль урагшаа явахгүй байна. Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар болон УИХ-ын гишүүдэд хандаж хэлэхэд, "Хэрэв хуулиа хэрэгжүүлэхгүй бол УИХ-ыг тараах тухай ярих болно. Засгийн газар асуудлыг шийдсэн байхад чөдөр тушаа болж байна" гэж мэдээллээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ