Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж алдаагаа хүлээн зөвшөөрчээ
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар орон нутгийн томилолтдоо онгоц хөлөглөсөн нь араасаа олон асуудлыг дагуулав. Засгийн газар хэмнэлтийн хууль батлуулсан ч хуульзүйн сайд албан томилолтондоо онгоц ашиглана гэдгээ мэдэгдэж, хуулийнхаа эсрэг ажилласан.
Түүний үйлдэл олон нийтийн сүлжээний хэрэглэгчдээс шүүмжлэл хүртэж, харин Х.Нямбаатар сайдын хариулт нэлээд өндрийг авав. Тэрбээр экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэрийг дурдаж, "Элбэгдорж шиг чинь Азаргын голд шалдан хүүхнүүдтэй зугаалаагүй. Нөмрөг, Минжийн хангайд онгоцоор нисэж, пулемётоор амьтан хядаагүй, ажлаа хийж яваад ирсэн" хэмээн жиргэжээ.
Уг жиргээнд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хариу өгөв. Тэрбээр "Надад алдаж явсан үе бий. Хишиг хүртэж, хувааж байна гэж. Бахархах юм биш. Харамсдаг. Бурууг сануулж, шүүмжилж буй хүмүүсээс уучлалт хүсье. "Пулемёт, онгоц, шалдан.." бол хэтрүүлэг. Иргэдийнхээ санал бодолд хүндэтгэлтэй хандаж, асуудлыг нь шуурхай шийдэхийг эрх баригчдаас хүсье" хэмээн цахим хуудсанаа бичжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ