Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ урлагт зүтгэсний хагас зуун жил, багшилсны 30 жилийн ойг тохиолдуулан хүндэтгэлийн тоглолтоо хийнэ.
Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ “Урлагийн алтан тайзыг алхан орсноос хойш хагас зуун жил болжээ. Мөн багшлаад 30 жил болсон байна. Тиймээс энэ жил “Дуунд залбирсан тавилан” нэртэй хүндэтгэлийн тоглолт хийхээр шийдсэн. Тоглолтод миний шавь нар оролцоно. Маш олон уран бүтээлүүд тоглогдоно" гэж мэдээллээ.
“Дуунд залбирсан тавилан” тоглолт тавдугаар сарын 21, 22-ны өдөр 19.00 цагаас UB palace-т болох аж.
М.Насан
Уншиж байна |