Татвар төлөгчдийн өдрүүдийг тэмдэглэнэ

"Татвар төлөгчдийн өдрүүд"-ийг тэмдэглэх талаар мэдээлэл хийж байна.
Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал "Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт татвар төлөгчдийн өдрүүдийг зохион байгуулдаг. Тус арга хэмжээ нь долоо хоногийн хугацаанд идэвхтэй явагддаг. Анх Засгийн газрын шийдвэрээр татвар төлөгчдийн өдрийг тэмдэглэж эхэлсэн. Эдүгээ 23 дахь жилдээ татвар төлөгчдийн өдрийг тэмдэглэхээр бэлтгэлээ хангаад байна. Татвар төлөгчдийн өдрийн хамгийн гол зорилго нь татварын хууль тогтоомжийг сурталчлан таниулах юм. Энэ ажлын хүрээнд цэцэрлэгийн хүүхдүүд арван жилийн бага анги, дунд анги ахлах ангийн сурагчдад зориулан татварын хууль тогтоомжийн талаар сурталчилгаа,сургалт зохион байгуулна.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд танхимаар сургалт зохион байгуулах боломжгүй байсан. Харин энэ жил боломжтой болсон. Мөн хүсэлт гаргасан татвар төлөгчдөд сургалт зохион байгуулна" гэж мэдээллээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ