ҮХЦ-ийн V дүгнэлтийг УИХ хүчингүй болгоход сонгуулийн холимог систем хэвээр үлдэнэ

УИХ-ын гишүүн С.Одонтуяа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлж буй талаараа мэдээлэл хийлээ. Тэрбээр “УИХ-д сонгуулийн холимог системийг бий болгох боломж байгаа.
ҮХЦ, хэсэг улстөрчидтэй хуйвалдаж, V дүгнэлтийг УИХ-д оруулж ирэн, 2016 оны 05 дугаар сард баталсан. Тухайн үед би сонгуулийн дэвшилтэт системийг устгаж байгааг хэлж, эсэргүүцэж байсан. Энэ алдаагаа засах боломж УИХ-д байна. Тиймээс УИХ хуралдаад, ҮХЦ-ийн дүгнэлтийг баталсан тогтоолоо хүчингүй болгоход бүх асуудал шийдэгдэнэ. Ингэснээр 2012 оны сонгуулийн хуулиар холимог систем хэвээр үлдэнэ” гэдгийг тайлбарлалаа.
Энэ тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн барихад Засгийн газрын саналыг авсан байх ёстой. Харин Засгийн газар саналаа өгөхгүй удаашруулаад байгаа учраас С.Одонтуяа гишүүн өнөөдөр Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж буй аж.
Мөн тэрбээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг яаралгүй, цогцоор нь хийх ёстой. Гэхдээ эхлээд сонгуулийн тогтолцоог өөрчилж байж Улс төрийн намуудын тухай болон бусад хуулиудыг өөрчлөх хэрэгтэй. Ингэж байж ард түмний хүсэж байгаа өөрчлөлт гарна гэдгийг хэлж байна.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ