Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна
Улсын хэмжээнд он гарсаар 8258 зам тээврийн осол бүртгэгджээ
2022-05-05

 

Замын цагдаагийн газар, Мөрдөн шалгах газар, Урьдчилан сэргийлэх хэлтсээс замын хөдөлгөөний нөхцөл байдал, гэмт хэрэг, зөрчил осол хэргийн шалтгаан нөхцөлийн талаар мэдээлэл хийж байна.

 

Цагдаагийн байгууллагад 2022 оны эхний дөрвөн сарын байдлаар бүх төрлийн 14150 хэрэг бүртгэгдсэнээс хойш 391 хэрэг нь Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг бүртгэгджээ.

 

Улсын хэмжээнд он гарсаар зам тээврийн осол 8258 бүртгэгдсэнээс нийслэлд 7206, орон нутагт 1052 байна.  Ослын улмаас 193 хүүхэд гэмтэж, 18 хүүхдийн амь хохирсон тохиолдол бүртгэгдсэн байна.  Өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад улсын хэмжээнд хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 84.4 хувиар, гэмтсэн хүн 81.0 хувиар, нас барсан хүн 73.5 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

 

Автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 391 гэмт хэргээс 120 хэрэгт мөрдөн байцаалтын хэрэг, 271 хэрэгт хэрэг бүртгэлийн хэрэг нээж шалгажээ.

 

Тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр энэ онд төв, орон нутгийн хэмжээнд 18 удаагийн хэсэгчилсэн арга хэмжээ, дөрвөн удаагийн нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөн ажиллажээ.  

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Монголчууд аа ядаж машин жолоодож сураач ээ бас архи ууна арай л үхэр байна аа бид
2022-05-05
Kk:
Маш их осол гарчээ. Торгууль татвар маш бага болохоор ингэж хууль дүрэм зөрчиж хүний амь нас эд хөрөнгө хохироож Тэнэгтдэг. Торгуулиа, жилийн машины татварыг ядаж 1-4сая болгох хэрэгтэй
2022-05-05