Л.Халтар: Дарханы түр замаас шалтгаалан иргэдэд учирсан хохирлыг гүйцэтгэгч компани төлнө

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн энэ хэлэлцээрийг баталснаар монгол жолооч нарт ямар боломж нээгдэхийг тодрууллаа.

 

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар: Энэ хэлэлцээрт нэгдэж орсноор монгол жолооч нар Европын нутаг дэвсгэрт тээвэр хийх, Европоос Монгол руу тээвэр хийх боломж нээгдэнэ. Монгол жолооч нар одоо тээвэр хийхдээ ОХУ-ын картыг ашиглаж, амь аргацаадаг. Алсын тээвэр хийдэг жолооч нарын ажил амралтын дэглэм, аюулгүй байдлыг хангана.

 

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Европоос Ази руу явдаг гол магистраль замаа дөрвөн жил самарчихаад сууж байна. Дарханы замтай холбогдуулан иргэд, ААН-үүдэд учирч байгаа хохирлыг хэн барагдуулах вэ? АХБ-ны санхүүжилтээр хийгдэж буйгаа төслийн 2, 4 дүгээр багцыг Хятадын бүтэлгүй компанид өгсөн үнэлгээний хороог АТГ, хууль хяналтын байгууллагад шалгуул гэсэн хүсэлтийг би танд гурван удаа тавьсан. Та гурван удаа татгалзаж байна. Та яагаад шалгуулах ажлыг хийхгүй, тойрч зугтаад байна вэ?

 

 

Дарханы замын осол аваарын хэмжээ 30-40 хувиар өссөн байна. Энэ түр замын нөхцөл байдалтай холбоотой. Түр замын норм, стандарт, аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгаа вэ?

 

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар: Таниас хүсэлт ирсэн. Цаад утгаараа яам АХБ-ийг хуулийн байгууллагад өгөхтэй агаар нэг болчихоод байна. Тиймээс би танд УИХ-ын ажлын хэсгээс яам, АХБ хоёрыг АТГ-т өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Бид олон жил хамтран ажилласан олон улсын байгууллагаа өгөх нь ёсзүйн хувьд таатай биш. Цаашдаа АХБ Монгол Улс, зам тээврийн салбартаа хамтран ажиллана. Энэ утгаараа ч яам өгөх нь ёс зүйгүй.

 

 

2, 4 дүгээр багцын түр зам дээр цагдаагийн пост ажиллуулж байгаа. Түр зам дээр хурд хэтрүүлэх, техникийн бүрэн бүтэн байдлаас бусад шалтгаан буюу түр замаас шалтгаалсан иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирлыг гүйцэтгэгч компани хариуцана. Манай яам гүйцэтгэгч нартай байгуулсан гэрээнд энэ заалт орсон. Тээврийн цагдаагаар хохирлыг үнэлүүлж, гүйцэтгэгч компаниас нэхэмжлэх бүрэн үндэслэлтэй.

 

Хуулийн төслийн талаар гишүүд асуулт асууж, хариултаа авлаа. Гишүүдийн олонх буюу 61.2 хувийн саналаар уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн, Хуульзүй болон Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Энэ мануухайг огцруулаачээ
2022-05-08
avto kambinatad jolooch baisan hovdiin most sumiin haryat baasanjav hogiin hulgaich
2022-05-05
зайл:
Угаасаа ажиллаж чадахгүй муу компанийг авилга авч сонгож шалгаруулсан байж таарна. тэгээд яамны нэр барьж хаацайлж АТГ-д шалгуулахгүй цааргаж байна. Сайд нь өөрөө ч холбоотой байх магадгүй. Дарханы зам дээр муу замаас болж осолд орж амь насаа алдсан, гэмтэж бэртсэн эрүүл мэндээр хохирсон, машин тэргээ эвдэж эд материалаар хохирсон маш олон тохиолдол өнгөрсөн 4 жилд үргэлжиллээ.
2022-05-05
gnkhuyag:
durakuudaa 200 km zamiig heden jil barij bgaa dampuursan novshnuud olon yum hutsaad
2022-05-05