ОУВС: Монгол Улс төрийн дэмжлэгээс чинээлэг иргэдээ хасах хэрэгтэй
2022-05-05

Олон улсын валютын сангийн ажлын хэсэг Монгол Улсад ажиллаж, төр засгийн удирдлагуудад эдийн засгаа удирдах чиглэлээр зөвлөгөө өглөө. Ажлын хэсэг хэдийнэ өндрөө авсан Монгол Улсын инфляцид илүү ач холбогдол өгч байна. Инфляцийг сааруулахын тулд төрийн дэмжлэг зохистой, зөвхөн зорилтот бүлэгт олгох шаардлагатайг ОУВС-ийнхан зөвлөж байна.

 

Төрийн зүгээс иргэдээ дэмжсэн хөтөлбөр хэрэгжүүлж, бүр бэлэн мөнгө тарааж ч болно. Гэхдээ хавтгайруулж, халамж болгох шаардлагагүй. Нийгмийн бүлгээ ангилж, зөвхөн эмзэг, ядуу хэсэг рүү төрийн дэмжлэгийг чиглүүлэх шаардлагатай. Учир нь инфляцид нийгмийн ядуу хэсэг илүү өртдөг. Тиймээс төрөөс тэднийг дэмжих нь зүй ёсны шаардлага.

 

Харин баян чинээлэг хүмүүст төрийн дэмжлэг шаардлагагүй. Дэмжлэг нэрээр тэднийг халамжлах нь эргээд эдийн засгаа хүнд байдалд оруулахыг ОУВС-аас хэлж байна. Баян чинээлэг хүмүүс төрийн дэмжлэгийг илүү мөнгө гэж харах болно. Тэдэнд ядуу хүмүүстээ адил төрийн дэмжлэгээр хувцас, хоол авах зүй ёсны шаардлага байхгүй. Харин импортыг дэмжиж, инфляцийг илүү өрдөж, монгол төгрөгийн ханшийг сулруулах болно.  

 

 

ОУВС-иийн ажлын хэсгийн ахлагч Ангана Банержи “Бүгдэд, хавтгайруулж олговол боломжийн, чинээлэг хүмүүс төрийн дэмжлэгийг илүү мөнгө гэж харж, гадаадаас бараа бүтээгдэхүүн импортлоход зарцуулна. Тэд төв банкны долларын нөөцөөс худалдаж авч, гадагш урсгана. Төлбөр гадагшаа урсахын хэрээр монгол төгрөгийн ханш унана. Монгол төгрөгийн ханш унахын хэрээр гадаадаас оруулж ирж байгаа түлш, хүнсний бүтээгдэхүүний үнэ илүү өндөр болно” гэдгийг хэлж байна.

 

Төрийн дэмжлэг зөвхөн зорилтот бүлэг, эмзэг ядуу хүмүүс рүү чиглэснээр эрэлт буурч, инфляци саарна гэдгийг олон улсын шинжээчид хэлж байна.

 

Өөрөөр хэлбэл ирэх сонгуулийн урьдал болгож, иргэн бүрийг, айл өрх болгоныг дэмжих шаардлагагүй. Зөвхөн эмзэг, ядуу хэсгээ анхаарч, тэдэнд төрийн дэмжлэг, халамжийг үзүүлэх нь эдийн засгаа зөв удирдахын эхлэл болохыг Монголын төр засагт анхааруулж байна.  

 

Ирэх он жилүүд амар байхгүй. Украин-Оросын дайн, БНХАУ-ын цар тахлын нөхцөл байдал намжсан ч 2023 он Монгол Улсын хувьд амаргүй жил байх болно. Учир нь томоохон өр төлбөрүүдийг 2023 онд төлөх ёстой. Сангийн сайд Б.Жавхлан сануулсаар буй. Хөгжлийн банкны чанаргүй зээлийг барагдуулж чадахгүй бол Засгийн газрын баталгаатай Самурай бондын төлбөрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлөхөөс өөр аргагүй нөхцөлд тулна гэдгийг.

 

Дайн, цар тахлын дунд оршиж буй Монгол Улсын нөхцөл байдал амаргүй үргэлжилсээр байна. дайн зогсож, цар тахал намжсан ч үүнээс үүдсэн сөрөг үр дагавар Монголыг сүүдэр мэт халхална. Тиймээс эдийн засгаа зөв удирдах ёстойг сануулсаар байна.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
ардчилсан нам хамаг улсын үл хөдлөх хөрөнгүүдийг хувьчлал явуулж байгаа нэрээр нууцаар хувааж хувьдаа авсан. буцааж авах хэрэгтэй. улсын өмч ард түмний өмч байхад зүгээр ганц хүнд өгч болохгүй. буцааж ав. хотын төвийн газар улсын өмч байх ёстой. буцааж өхгү бол бөгс рүү нь турба чихэж цус нөжтэй нь хутгаж байгаад ав
2022-05-11
dagii:
tiim uhamsartai hen bn ve?
2022-05-06
Mongolchuud bugd. Ene zergiin es surthuuntai bolohod nileen hugatsaa heregtei baihaa
2022-05-05
Донгосдог гар юм:
чи 100 хоньтой бол 3 хүнтэй гэр бүлээ халамжинд хамрахгүй ямарч асуудалгүй тэжээж чадлаа юу
2022-05-05
zochin:
Unen l helj,chineeleg irgeded halamj hereggui
2022-05-05
зочин:
ОУВС бол монголд доллар угаадаг байгуулага. Монголчууд доллар шүтэхээ болж, доллараар бөгсөө арчих хэрэгтэй. Тэгвэл төгрөгийн ханш чангарч, долларын ханш навс унана. Үүнийг усан тэнэг, үхэр монголчууд ойлгохгүй л дээ.
2022-05-05
Үнэн шүү. Баячуудын хүүхдүүдэд л гэхэд 100 000 төгрөг бол юу ч биш. Өдрийн хоолных нь л мөнгө. Харин жирийн хүмүүсийн хувьд бол их мөнгө. Ядуусын хувьд бол амь зуулганы, хоолны мөнгө. Тиймээс сард 4-5 саяас их мөнгө олдог орлоготой, цалинтай иргэдэд халамжийн мөнгө мэдээжээр шаардлагагүй. 100-гаас дээш малтай малчидад ч гэсэн халамжийн гэдэг мөнгө хэрэггүй ш дээ. 10 үнээтэй айл бол сэтгэж, сүйхэйтэй байвал байжиж чадна ш дээ.
2022-05-05
Донгосдог гар юм:
чи 100 хоньтой бол 3 хүнтэй гэр бүлээ халамжинд хамрахгүй ямарч асуудалгүй тэжээж чадлаа юу
Болд:
Манай баячууд үнэн ёс суртахуунгүй. Ичээч.
2022-05-05
Mongolchuud bugd. Ene zergiin es surthuuntai bolohod nileen hugatsaa heregtei baihaa
ДАМРУ ТУР
2022-05-05