Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна
Д.Энхжаргал: Шалгуулагчид даалгаврын өгөгдлийг сайтар уншиж, ойлгох хэрэгтэй
2022-05-05

 

Тавдугаар сарын 07-нд Монгол хэл, бичгийн шалгалт улс орон даяар зохион байгуулагдана. Ингэхдээ босго оноо нь 400 байх бөгөөд Монгол хэл, бичгийн шалгалтад тэнцсэн шалгуулагч ЭЕШ өгөх боломжтой юм. Тэгвэл тус шалгалтын зохон байгуулалт, шалгалтын агуулга зэрэг асуудлын талаар БҮТ-ийн ЭЕШ хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Энхжаргалаас тодрууллаа. 

 

Монгол хэл бичгийн дахин шалгалтыг нийт хэдэн шалгуулагч өгөхөөр бүртгүүлээд байна вэ?

 

-Энэ сарын 07-нд авах Монгол хэл бичгийн дахин шалгалтад 10.000 гаруй шалгуулагч бүртгүүлээд байна. Үүнээс өмнөх шалгалтад босго оноо даваагүй буюу тэнцээгүй 5000, өмнөх шалгалтад орж чадаагүй 3600, өмнөх шалгалтад ороогүй болон энэ удаагийн шалгалтад орох нь тодорхойгүй 2000 шалгуулагч байна.

 

Энэ удаагийн Монгол хэл бичгийн шалгалтыг хэдэн шалгалтын байранд зохион байгуулах вэ?

 

-Суудлын хуваарь тавдугаар сарын 01-нд зарлагдсан. Улсын хэмжээнд нийт 34 шалгалтын байранд Монгол хэл бичгийн шалгалтыг зохион байгуулна.

 

Дөрөвдүгээр сард зохион байгуулсан Монгол хэл бичгийн шалгалтын дүнтэй санал нийлээгүй хэдэн хүүхэд өргөдөл өгч материалаа дахин шалгуулсан бэ?

 

-Дүн оноотойгоо санал нийлээгүй 486 өргөдлийг хүлээн авсан. Нийтдээ 503 өргөдлийг шийдвэрлэлээ.

 

Монгол хэл бичгийн эхний шалгалтыг оюутнуудаар засуулсан гэх шүүмжлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Энэ тухайд?

 

-Монгол хэл бичгийн шалгалтыг оюутнуудаар засуулаагүй. Шалгалтын сэдэв даалгавар зохиодог мэргэжлийн 30 багш 33138 материалыг ес хоногийн хугацаанд зассан.

 

Энэ удаагийн монгол хэл бичгийн шалгалтын дүн хэд хоногийн дараа гарах вэ?

 

-Бүртгүүлсэн хүүхдийн тооноос харвал тав хоногийн хугацаанд засаж, дүн оноог гаргах төлөвлөгөөтэй байна.

 

Шалгуулагчид нийтлэг ямар зөрчил гаргаж байна вэ?

 

-Хүүхдүүд шалгалтад ирэхдээ бичиг баримтаа орхиж ирэх зөрчил гаргаж байна. Мөн шалгалт өгөхдөө шалгуулагчид даалгаврын өгөгдөлтэй сайтар уншиж танилцдаггүй, цагаа зөв хуваарилдаггүй. Тухайлбал, өнгөрсөн монгол хэл бичгийн шалгалтад “Миний томоогүй үе” гэсэн сэдвээр бага насандаа тохиосон гэгээн сайхан дурсамжаа бич гэхэд зарим шалгуулагч сөрөг хандлагатай зүйлс бичиж байна. Даалгавар бүрийг бүрэн гүйцэтгэх, хоосон өгөхгүй байхад анхаарах хэрэгтэй.

 

Энэ удаагийн шалгалтын агуулга өмнөхтэй ижил байна.

 

 

Г.Мичид 

 

Shuud.mn
Сонин хачин