Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны 4 дүгээр сарын 25-29-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 203 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авч нийт 400 урьдчилсан мэдүүлгийг шалган, 139 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 261 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 18 гомдол, мэдээллийг хүлээн авч нийт 63 гомдол, мэдээлэл шалгаснаас 17 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.
Тус хэлтэст нийт 54 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгаж, 6 албан тушаалтанд холбогдохыг шийдвэрлэж, ажиллагаанд 48 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгаж байна.
Эх сурвалж: АТГ
Уншиж байна |