"CityBus" компанийн 150 гаруй хяналтын ажилтан тодорхойгүй шалтгаанаар нэгэн зэрэг ажлаасаа халагджээ.
"CityBus" компанийн ажлаасаа халагдсан ажилчид "CityBus" компанийн ажилчид хотын даргад шаардлага хүргүүлж байна. Анх 2017 онд нийслэлийн захирагчийн тушаалаар автобусны картын систем нэвтрүүлж байгаа гэж хянагчаар ажиллуулсан. Бид таван жил ажиллаж байна. Гэтэл 2022 оны тавдугаар сарын 01-нээр тодорхойгүй шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Тиймээс бид Нийслэлийн засаг даргын тамгын газар ирээд байна. Бид нарын ард олон хүн бий. Нэг л өдөр ажилгүй боллоо.
"CityBus" компани нь нийслэлийн нийтийн тээвэр, нийслэлийн захирагчийн алба хамтарсан гэрээтэй. Манай компани нийт 182 ажилтантай. Үүнээс 90 хувь нь өрх толгойлсон эмэгтэйчүүд. Бүгд эмзэг давхаргын иргэд. Бидний үндсэн цалин 600.000 төгрөг. Үүнээс нийгмийн даатгал шимтгэлээ төлдөг. Бид өмнө сарын цалингаа аваагүй байгаа" гэж мэдээллээ.
М.Насан
Уншиж байна |