Гавьяат эдийн засагч, “Грант торнтон аудит” ХХК-ийн ерөнхий захирал Б.Осоргарав “Оюуномин” хот байгуулах, “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд таван аймагт ойн зурвас байгуулах талаар мэдээлэл хийж байна.
Гавьяат эдийн засагч, “Грант торнтон аудит” ХХК-ийн ерөнхий захирал Б.Осоргарав “Тэрбум мод тарих санаачилга, шинэ сэргэлтийн бодлого хөтөлбөрийг дэмжиж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон монголын бүх ард түмэнд хандан уриалга гаргаж байна. Монгол Улс 44 жилийн өмнө ОХУ-ын Засгийн газар, ард түмний тусламжтайгаар Эрдэнэтийн овооны эрдэнэс баялгийг түшиглэн Эрдэнэт үйлдвэр болон Эрдэнэт хотыг байгуулж байсан түүхэн туршлагатай билээ.
Тэгвэл дахин хот суурин байгуулж болохгүй гэж. Хот байгуулахдаа Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөрийг бодитой хэрэгжүүлж, Ханбогд сумыг түшиглүүлэн “Оюуномин” буюу Ханбогд ногоон хотыг байгуулахыг уриалж байна. Элсэн цөл дээр Дубай хот сүндэрлэж, дэлхийн ард түмэн чуулж байхад яагаад эрдэнэс баялаг дээрээ Монгол Улс Ханбогд ногоон хот байгуулж болохгүй гэж. Монгол улсын том жижиг уурхай бүрийг дагасан хот тосгон суурингийн төвтэй болгож, өргөн уудам газар нутгийнхаа өнцөг булан бүрийг монгол эзэнтэй болгоход анхаарч, төр засгаас тодорхой шийдвэр гаргаж баталгаажуулах хэрэгтэй байна" гэж мэдээллээ.
М.Насан
Уншиж байна |